АНУ-ын ихэнх хотод жагсаал болов
2015-04-30

АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотын иргэн өнгөт арьст Фредди Грейг цагдаа нарын гарт амиа алдсан юм. Энэхүү үйл явдлын дараа хотын иргэд дургүйцлээ илэрхийлж, Балтимор хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Жагсагчид эмх замбараагүй байдал зохион байгуулж, 140 гаруй машин шатааж, 16 цагдаагийн биед гэмтэл учруулсан байна. Тус хотын дарга Ларри Хоген онц байдал тогтоож, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг сануулж, 1000 гаруй хуягласан цэргийг хотод нэвтрүүлсэн билээ. Цэргүүд хотод хяналтаа тогтоосон ч жагсагчид жагсаал зохион байгуулж, өчигдөр цагдаагийн 11 машин шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаа нар өчигдөр 250 хүнийг баривчилж, түр саатуулах байранд хийжээ. Америкчууд Балтимор хотыг жагсагчдыг дэмжиж, томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. “CNN” агентлагийн мэдээлснээр Нью Йорк, Нью Жерси, Техас, Вашингтон гэх томоохон хотын иргэд нэгдсэн” гэв. Ойролцоогоор 140 мянга гаруй хүн нэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин