Ихэр хөвгүүдээ танилцуулжээ
2015-04-30

“Аватар” киноны од, жүжигчин Зое Салдана өнгөрсөн оны сүүлчээр амаржиж, хоёр ихэр хүүтэй болсон билээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл хөвгүүдийнхээ зургийг нийтэд үзүүлээгүй бөгөөд өчигдөр инстаграмдаа Су болон Воуе хүүгийнхээ зургийг байршуулж, фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жүжигчин бүсгүй “Таван сартай хөвгүүд. Цагийн хурдаар өсч, удалгүй ээжээсээ өндөр болох байхаа” гэж бичжээ. Гэхдээ жүжигчин хөвгүүдийнхээ ардаас авсан зургаа байршуулсан бөгөөд царайг нь олонд харуулаагүй байна. Салдана фэйсбүүктээ “Миний хөвгүүд” гэж бичжээ.

 

Тэрбээр 2012 онд Италийн уран бүтээлч Марко Переготой сүй тавьж, өнгөрсөн онд хуримаа хийсэн билээ. Зое Салдана “Од Трек” болон “Аватар II” кинонд тоглож байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин