Майли сүйт залуутайгаа эргэн нийлэв
2015-04-30

Дуучин Майли Сайрус 2013 онд “Өлсгөлөн тоглоом” цувралын од Лиам Хемсворттой сүй тавьж буйгаа зарласан билээ. Тэд 2009 дэлгэцнээ гарсан “The Last Song” киноны үеэр дотносч, үерхэх болсон юм. Хос өнгөрсөн оны эхээр салцгаасан. Майли сүйт залуугаасаа салсаны дараа жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патриктай хагас жил орчим үерхсэн бол Лиам ганц бие байсан юм. Хэсэг хугацаанд нэг нэгнээсээ хол байсан хосууд эргэн нийлсэн тухай “www.usmagazine.com” мэдээллээ.

 

Лиам, Майли нар өчигдөр Лос Анжелес хотын нэгэн зоогийн газраар үйлчлүүлээд гарч явахдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэд өмнөх шигээ эв найрамдалтай, гар гараасаа хөтлөлцөн явж байжээ. Саяхнаас дуучин бүсгүй Адам гэх модель залуутай болзож буйгаа мэдэгдсэн ч тэд тодорхойгүй шалтгаанаар салсан хэмээн “TMZ” сайт уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин