Хасакт хятадуудыг оруулах санал тавив
2015-04-30

ОХУ-ын Хасакт энэ сарын эхээр түймэр гарч, их хэмжээний хохирол амсаад байна. Түймрээр 29 хүн амиа алдаж, 6000 гаруй иргэн орон гэргүй болж, олон улсын байгууллагаас илгээсэн тусламжаар амьдарч байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Хасакт хятадуудыг байршуулах хүсэлтээ албан ёсоор Москвагийн удирдлагуудад тавьсан гэжээ. “Хасакт хятадууд байршихыг зөвшөөрвөл Хятадын Өвөрмонголын Инкоу хотноо оросуудыг байршуулж, орон байраар хангах боломжтой” гэж Ли Көцян мэдэгдсэн байна.

 

Хасакт хятадууд мал маллаж, ахуй амьдралаа дээшлүүлэх бол оросууд Инкоу хотноо ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой гэв. Ерөнхий сайд “Инкоу хотноо оросууд сайхан амьдрах боломжийг манай тал олгож байна” гэж хэлжээ. “Дээрх саналыг Москвагийн удирдлагууд хүлээн авсан ч одоогоор хариу өгөөгүй гэдгийг Бээжингийн талаас илэрхийлсэн” гэж “Хакасия” агентлаг мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Туватай хил залгаа хойд нутаг нь
2015-05-01
HEHEH:
ZAA CHI BITGII HUTS
2015-04-30
зочин:
Хакасс гэж бичээч. Сэтгүүлчээ чи ийм мулгуу байж яаж 4 дэхь засаглал болох юм бэ. Ичихгүй өөрсдийгөө 4 дэхь засаглал энэ тэр гэж томроод байнаа.
2015-04-30
HEHEH:
ZAA CHI BITGII HUTS
azaa:
bichih gj bui zuilee ehleed sudlaach ee..
2015-04-30
зочин:
Юу бичээд байгаа юм бэ. Хасак гэж хаанаи байдаг юм бэ. Уг нь Хакасия гэж бий. Тэр субъектийг хэлээд байгаа юм уу.
2015-04-30
хасак:
Хакас гээч
2015-04-30
Зочин:
khakas geechee
2015-04-30