Хүндрэлийг гадны мөнгөөр шийдэхгүй
2015-04-30

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ дахь “Шударга ёс” эвслийн МАХН-ын гишүүд мэдээлэл хийлээ. Тавантолгойн  гэрээний төсөлтэй холбогдуулан  МАХН-наас байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэл Тавантолгой”-н ордын 51-оос доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах,  бүх ард түмэнд ашигтай, хүртээмжтэй байлгах тус намын өмнө нь мэдэгдэж байсан байр суурь хэвээр байгааг онцолжээ. Тавантолгойн төслийн талаар “Шударга ёс” эвсэл дэх МҮАН-тай байр суурь нэгдээгүй гэдгээ мэдэгдсэн юм.  УИХ-д өргөн баригдсан Тавантолгойн гэрээний төслийг хэрхэн үзэж байгаа талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодруулахад:

 

-Тавантолгойн гэрээний төсөлтэй холбоотой зарчмын 3 асуудал байна.  Энэ орд газрыг ашиглах гэрээ хийхэд Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого нийцсэн байх ёстой. Хөрөнгө оруулагчтай Монголын тал харилцан ашигтай байх. Тавантолгойн орд газрыг ашигласнаар Монгол хүнд өгөөжтэй байх ёстой. Тиймээс бид ямар зарчим барьж ажиллахаа илэрхийллээ. Хэлэлцүүлэгт оролцохдоо энэ зарчмаа барина. Мөн болгоомжлох нэг асуудал байна.  Эдийн засгийн хүнд байдалд түүртээд Монгол орны хөгжлийн асуудлыг гаднаас хэн нэг хүн мөнгөө барьж орж ирээд шийдчихнэ гэсэн хандлагаасаа татгалзах хэрэгтэй. Хүндрэл бэрхшээлийг бид өөрсдөө л үүрч гарна. Мөн ямар ч үнээр хамаагүй гаднаас хөрөнгө оруулж ирнэ гэсэн хандлагыг зогсоох хэрэгтэй гэсэн юм.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Fulcrum:
Манай оймсныхон овоо ш дээ, бас нэг хэвлэлийн хурал хийлгээдхэж. Сэдэв нь даанч хуучин юм. Улс төр хийчих жоохон шинэлэг санаа эд нараас ч гарахгүй л дээ.
2015-04-30
иргэн:
Төрбөшдөгвө, Цөг Өлөөн гэж 3 зөнөг, Бөянсөлөнгө гэж эргүү авга нар Монголын улстөрийг гутааж, шившиг болгож байна. 3 зөнөг нь асрамжийн газар очиж, Бөянсөлөнгө авгай нь Шархад бараадвал буян болно.
2015-04-30
ue:
boon uls torjilt, yana daa, bushuuxan toxiroltsood ajilaa exeleech ee, songuuli doxood shouydaad exellee, yana daa,
2015-04-30