Г.К.Жуковын гэр музейд үзэсгэлэн нээгдлээ
2015-04-30

Г.К.Жуковын гэр музейд Эх орны дайнд оролцож явсан орос цэргүүдийн түүхэн гэрэл зураг болоод тэдэнтэй холбоотой түүхэн баримтуудыг дэлгэсэн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, Монгол цэргийн музейн дарга, хурандаа Г.Золзаяа, ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан болон ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөхүүд оролцжээ. Үзэсгэлэн ирэх сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Эх орны дайн эхлэхэд Монгол Улсад байсан 5000 гаруй орос иргэнийг ЗХУ цэрэгт татаж байсан түүхтэй аж. Тэдний цөөнгүй хувь нь ялалтын дараа Монгол Улсад эргэн ирж амьдарсан байна.

Shuud.mn
Сонин хачин
ЗОИРГТ ХӨВГҮҮДДЭЭ:
Аугаа эх дэлхийн ХОЁРДУГААР ДАЙНЫ ДАРЫН УТАА ОДОО ХҮРТЭЛ САЯХАН МЭТ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛДЭГ. ЭХ ОРОН ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ АМЬ НАСАА ХАЙХРАЛГҮЙ ЗОИГТОЙ ТУЛАЛДАЖ АМЬ НАСАА АЛДСАН ЭРЭЛХЭГ ХӨГҮҮДЭЭ ЭХ ОРОН ЧИНЬ АРД ТҮМЭН ЧИНЬ ОДОО ХҮРТЭЛ ДУРСАН САНАН ҮГҮЙЛЭН ЯВДАГ ШҮҮ...........
2015-04-30