Явган зорчигчийг гэмтээгээд зугтжээ
2015-04-30

Нийслэлийн СБД-ийн нутаг Цагдаагийн гудамж, “Гэрэлтжин” ХХК-ны урд замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч  27 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ. Өнгөрөгч хоногт гарсан уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

 

Өнгөрөгч хоногт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 347 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  245 дуудлага бүртгэгджээ. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8  бүртгэгдэж  14  хүн хүнд хөнгөн гэмтэж, зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн байна.

 

Тухайлбал, БЗД-ийн нутаг Амгалангийн зам, Петровис ШТС-ын урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь Т.Приус маркийн авто машинтай мөргөлдөж  зорчигч 5 настай эрэгтэй Д нарын 6 хүн гэмтжээ.

 

Б.Хүлэг

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин