“Бүрэнхий”-н одод дахин хамтарна
2015-04-30

“Бүрэнхий” цувралын одод болох жүжигчин Роберт Паттинсон, Кристен Стюарт нар дахин шинэ уран бүтээлд хамтран тоглохоор болжээ. Тэд жүжигчин Женнифер Анстоны сүүлд тоглосон “Cake” киноны найруулагч Даниель Барнзийн “Love and kiss” гэх кинонд тоглохоор болсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ.

 

Паттинсон кинонд тоглохыг зөвшөөрсөн ч Стюарт одоогоор кинонд тоглох нь тодорхойгүй байгаа гэнэ. Гэхдээ жүжигчин бүсгүй найруулагчтай уулзах үеэрээ “Би таны кинонд тоглохыг зөвшөөрч байна. Даанч Роберт Паттинсонтой хамтрахыг хүсэхгүй байна. Жүжигчин дэлгэцэн дотор жинхэнэ дайсантайгаа учирдаг. Зоригтой хүн л жүжигчин болдог” гэж хэлжээ.

 

Паттинсон, Стюварт нар “Бүрэнхий” цувралын үеэр дотносч, үерхэх болсон юм. Хэсэг хугацаанд хамтдаа амьдарсан жүжигчин хос 2013 оны сүүлээр салцгаасан бөгөөд саяхан Паттинсон Британийн дуучин Фкатай сүй тавьсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин