МАХН “Тавантолгой”-оор мэдэгдэл гаргажээ
2015-04-30

 УИХ дахь “Шударга ёс” эвсэл дэх МАХН-ын гишүүд Тавантолгойн гэрээний төслөөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлд “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл” нь 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Таван толгой ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, Монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ” хэмээн тусгаж, ард иргэдийнхээ дэмжлэгийг авсан билээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Таван толгойн ордыг тойрсон өнөөдрийн зөрчилдөөн нь тус ордод хэн нь эзэн суух вэ гэсэн олигархуудын тэмцэл болохоос биш ард түмэнд ашигтай байдлаар шийдэх зорилго агуулаагүй нь тодорхой байна. Ард иргэдэд илүү хүртээж, олигархуудын оролцоог хязгаарлая гэснийхээ төлөө МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлмэгдсэн.

           

Таван толгойн ордод хөрөнгө оруулан хамтран ажиллах гэрээг УИХ-аар хэлэлцэх гэж буй энэ үед МАХН нь мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн дээрх байр сууриа бататган, дараах зарчмуудыг баримтлах болно гэдгээ мэдэгдэж байна.

 

Таван толгойн орд бүх ард түмний мэдэлд байж тус ордын хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой гэж МАХН үзэж байна. Иймд төрийн мэдэлд байгаа хувьцааг бүхэлд нь иргэддээ шилжүүлэн өгч баталгаажуулах 
Таван толгойн ордыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн, харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байх зарчмыг гол шалгуур болгох

 

Эдгээр зарчмын үүднээс авч үзвэл өнөөдөр УИХ-д хэлэлцэж буй төсөл нь бидний зарчмын байр суурийг хангаагүй, төрийн оролцоог хязгаарласан тул МАХН дэмжих боломжгүй байна. Иймд Таван толгойн ордыг ашиглах тогтоолын төслийг намын бүлгүүд хэлэлцэхдээ УИХ-аас батлагдан  гарсан хүчин төгөлдөр шийдвэр, хууль тогтоомжид нийцүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулж, нийтлэг эрх ашиг, 2012 оны сонгуульд амласан амлалтаа санаж ажиллахыг уриалж байна” гэжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
наад үнэтэй чанаргүй барилагаа буулгаж газартай тэгшилж хая
2015-04-30
1958.mn:
.Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-30
1958.mn:
.Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-30
1958.mn:
.Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-30