Солонгос хилчид хятадуудыг хороосон гэв
2015-04-30

Хойд Солонгосын хилчид Хятад улсын гурван иргэнийг хороосон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хойдын хилээс холгүй орших Хятадын Хэлун хотын Лунчень дүүрэгт амьдардаг гурван хүн амиа алдсан байдалтай олдсон бөгөөд тэднийг Хойдын хилчид хөнөөсөн хэмээн тус дүүргийн ахлагч ярьжээ.

 

Хилчид хулгай хийх зорилгоор Лунчень дүүрэгт нэвтэрч, улмаар тэднийг хөнөөсөн гэнэ. Лунчень дүүрэгт 55 настай Зао Ли болон түүний охин 26 настай По Ли, 67 настай Жиа нар бусдын гарт амиа алдсан аж. Хэлун хотын цагдаагийнхан Бээжингийн цагдаа нартай хамтарч, дээрх хэргийг шалгахаар болсон байна. Тэд Хойдын хэд хэдэн хилчинг сэжиглэж байгаа бөгөөд тэдний мэдээллийг тус улсын удирдлагуудад өгсөн гэв.

 

Өнгөрсөн оны есдүгээр сард Хойд Солонгосын таван хилчин гол гаталж, Хятадын тосгонд нэвтэрч долоон хүний аминд хүрч байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
UHSEN HUJASANUUD NI HUNII NAIMAACHID BAIH
2019-08-29
KYTADUUD URSDUU BIZ
2019-08-29
GOOD:
ZUV
2019-08-29