Төлөвшөөгүй АН-ын түмэн авир
2015-05-01

Төр, засгийн эрх барьж байгаа АН-ын дотоод зөрчил, тэмцэл намын хүчийг сулруулаад зогсохгүй улсын хөгжлийг хойш чангааж байна. Хэдийгээр парламентад олонхи болоогүй ч олон суудлыг сонгогчид АН-д өгсөн. Тиймээс төр, засгийн эрх барих мэдэл тус намд шилжээд гурав дахь жилдээ явж байна. Бүрэн эрх нь дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 50 хүрэхгүй хувьтай явж байгаа нь харамсалтай. Үүгээр ч үл барам гурван жилийн өмнө өнгөлөг, мөнгөлөг эдийн засгийг хүлээж авсан тус нам эдүгээ эдийн засгийг хямруулж, улс орныг дампуурлын ирмэгт хүргээд байгаа нь нууц биш.

 

“Ажилтай, орлоготой, боловсролтой, бүтээлч, эрүүл-монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгө төсөв байсан ч эрх баригчдад сэтгэл дутсан бололтой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Чингис” бондыг төсвийн гадуур зарцуулж, “Оюутолгой”, Тавантолгой”-н хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар мэтгэлцсээр өнөөдөр л гэхэд энэ асуудлаар намын даргын, Ерөнхий сайдын, Ерөнхийлөгчийн гэсэн фракц бүлэглэлүүдээрээ хуваагдан ажлаа хойш чангааж, амаа уралдуулж байна.  

 

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд АН төлөвшсөнгүй гэдгийг төр, засгийн эрх барих энэ жилүүдэд олон нийт дахин мэдэрлээ. Төр, засгийн хэмжээнд байтугай тогоон доторх асуудлаа ч тус намынхан шийдэж чадахгүй, маргаан, тэмцэл үргэлжилсээр байна.

 

Аливаа нам эрх баригч хүчнээр ажиллаж байх үед дотоод аппаратыг зохицуулж, арын албыг хариуцах үүрэгтэй хүн нь Ерөнхий нарийн бичгийн дарга. Гэтэл өнөөдөр АН-ынхан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй, удирдлагууд нь ч намын дүрмээрээ жинхлэгдээгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригч хүчний анхан шатны байгууллагынхан байнга хэл ам таталж ирлээ. Дархан-Уул аймгийн АН-ынхан дотроо хагаралдаж, дарга, удирдлагуудаа хүлээн зөвшөөрөхгүй огцруулахыг шаардсаар ирсэн бол Сонгинохайрхан дүүргийн АН одоо ч тамга тэмдгээ булаацалдсаар байна.  

 

Ер нь АН-д дарга цэргийн эрэмбэ, хүндэтгэх дэг жаяг орхигдсон талтай. Учир нь УИХ-ын гишүүн, хотын дарга, сайдад нэр дэвшсэн ч эгэл гишүүд нь гараа чичлэн зангаж, зандардаг гэмтэй. “Чингис” бондын зарцуулалтыг байнгын хороогоор хэлэлцэхэд тухайн үеийн ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр “бондын мөнгийг ихэнхийг нийслэлд төвлөрүүлж зарцуулсан” хэмээн тайлбарлахад угийн бие барьж чаддаггүй хотын дарга Э.Бат-Үүл “Шаагаад байгаарай Батбаяр аа” хэмээн ард нь зангаад зогсож байх жишээтэй. АН-ын 25 жилийн ойн хуралд хэсэг гишүүн нь намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарыг огцор гэсэн бичиг барин баяраа тэмдэглэцгээх.

 

Цаашлаад АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр дураараа, дэггүй гишүүдийнхээ эе эвийг сахиулж, хэл ам татлуулахгүй ажиллуулж байх үүргээсээ хальж, яам, тамгын газрын асуудал руу хальтран “Төрийн албан хаагчийг ажлаас нь халж байгаа сайд нартаа арга хэмжээ авахыг” Ерөнхий сайдад мэдэгдэн, шаардаад сууж байх жишээтэй.

 

Нэгэнтээ төр, засгийн эрхийг барьж байгаа намын удирдлагуудын үг, үйлдэл наанадаж нэг баймаар. Гэтэл өнөөдөр “Тавантолгой”-н гэрээн дээр АН-ынхан бүлэг, гүйцэтгэх зөвлөл, Засгийн газрын гишүүдээрээ хуваагдан, популизм хийсээр хаврын адаг сарыг дуусгаж байна. “Тавантолгой” тойрсон эрх ашгийн төлөөх мэтгэлцээнээ “ард түмэн” гэсэн тодотголоор халхавч хийж, асуудал улам ширүүсээр эдүгээ гудамжны жагсаалд хүрлээ.

 

Уг жагсаал тэмцлийг сөрөг хүчин, иргэний хөдөлгөөнийнхөн бус эрх баригч намын гишүүдээс зохион байгуулж байгаа нь гайхалтай. “Фракцгүй АН” болно гэж худлаа хэлэх шаардлага байсан юм уу даа, ер нь. Угшлаасаа л ардчилал, эрх чөлөө, нэгдмэл үзэл бодолд хүрэхийн өмнөх хөөрөгдөл, тэмцэл энэ намд бичигдээгүй хууль мэт хэрэгжсээр ирсэн. Баярын хурал дээрээ ч намын удирдлагууддаа эсэргүүцлээ үзүүлсэн хэсэг бүлэг гишүүд лоозон, шаардлага барьсан байдаг энэ улс төрийн хүчнийг фракц, бүлэглэлгүйгээр төсөөлөхөд даанч санаанд багтдаггүй.

 

Би төвтэй АН-ын авир, араншинд бидний хэдэн монголчуудын амьжиргаа, эдийн засаг ч  дарагдаж, дампуурч байна. Гэхдээ “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” байдаг.  Сонгогчид ч бас сонголт хийх өдөр ирнэ. Харин АН-д “би” гэж цээжээ дэлдэн цамнаж бутрахгүй, бид хэмээн нэгдэж, төлөвших цаг хэзээ ирэх бол

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
esreg namuudiin songuul ugtsan zahialgaar bichdeg piar eheljdee gej l heleh baina
2015-05-04
ЗОЧИН:
АРДЧИЛСАН ҮЗЭЛТЭЙ ЗАЛУУС ИРЭЭДҮЙГЭЭ БОДОЖ АРДЫН НАМД НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ.
2015-05-04
Зочин:
Яана даа хөөрхий сонгуулиар
2015-05-04
erh chuluu.:
ZEnhbold gej duraar avirlagchiig zailuulahgui bol AN mudduu sehehgui.
2015-05-03
BULSHUINDAAM OR:
NOVSHIIN ARCHAAGUI NAM BULSHINDAA ORDOO TERNII OROND MAXH NAMIIG DEMJISEN NI DEER YM BNA
2015-05-03
Хоноц:
Ганбаатарт өгөхгүй юү
2015-05-02
Сонгогч:
БНН-д өгөхгүй юү
2015-05-02
Иргэн:
Дахиад нэг өгөөд үз л дээ
2015-05-02
uench:
Ardchilsan namiig 25 jil demjlee.etsest ni buh tariig ni tanilaa.ardiin nam ni buur holduu gehde arai l ebtei enerengui um shigee.ed nar uneheer butehgui bnaa.ed naraas salmaar bna.jagaad itgel uzuulie demjeerei
2015-05-02
Зочин:
Ногоон уутанд нь уу
2015-05-02
Зочин:
Өгөөд з үз л дээ
2015-05-02
ийм хүмүүсийг олон жил ээлжлээд л сонгоод байгаа :
ямар үзэл баримтлалтай намууд нэгдсэн билээ тэр жамаараа л аливаа юманд хандаж байгаа фракц гээд байгааг нь та нар хараарай өнөө нэгдсэн намаараа л талцаж байгаа тухайн үед дангаараа МАХН ын эсрэг зогсож чадахгүй байсан тул худлаа нэр дор нийлсэн намуудын дарга гэсэн юу ч мэдэхгүй долдой нарын цуглуулга байсан харин одоо өөр болжээ бүгд Монгол улсын баялгийг ил далд хувааж халаасалсан том гарууд болжээ тийм болхоор л ил цагаан гарч ирж үзэлцэж байна шүү дээ юун тэр Монгол төрийн түшээ нэр нь гоёдсон хог түүж гудамжинд гуйлга гуйж суугаа хүнээс долоон дор сэтгэхүйтэй байна ядаж тэр хүмүүс чинь хөдөлмөрлөж бие махбодиороо мөнгө гэдэг олход ямар хэцүү юм бэ гэдгийг мэдэрч эрүүл мэнд амь насаа дэнчин тавьж байна харин энэ нөхдүүдэд юу ч байхгүй шүү дээ
2015-05-02
Иргэн:
Харин тээмээ санал нэг байна.
2015-05-02
зочин:
АН-ыг сонгоод бид улс орноо сүйрүүллээ, харамсаад барахгүй нь ээ, 10, 11, 12 онд үнэхээр залуус ажилтай орлоготой амьдрал дээшилж байсан юм шүү, бүгдийг үгүй хийдэг тэнэгүүд юм, МАН хамаагүй чадварлаг байсан юм байна, хууль дүрэм ядаж хэрэгждэг байжээ,
2015-05-02
Зочин:
Bi uram hugarsan ...nadtai adil hvmvvs odr.s odort nemegdej bg ...ingej sohrvvlj mangartan gj daanch bodsongvi...bi nam bus ch 20 jil ene namd sanlaa ogson ...odoo tseg tavisan....
2015-05-02
Зочин:
Монголд олигтой нам байдгиим уу
2015-05-01
chimeegui:
huitend horch
2015-05-01
зочин:
Дахин энэ нам босож ирэх нь онгорсон .ард тумэн минь алдуузай
2015-05-01
hahahahahhaa:
tuluvshuugvi an tuluvsh sun geh man ni hiisen bvh nvgelee nuuj haaj daldalj chaddag ard tvmniiig samuuruulj tarhiig ni ugaaj chaddagaaraa tuluvshsun yum bizdeee . ard tvmen hen ni hen beg ylgadag bolson bn shvvvvv
2015-05-01
Зочин:
АН тартугай. Фракцууд нь өмнө нь ямар нам байсан түүгээрээ болохтий. Дахиж АН-д санал өгөхгүй юм шүү.
2015-05-01
Зочин:
Өгөөд з үз л дээ
Зочин:
АН үнэхээр өнгөрсөн 20 жилд шал худлаа ардчилал гэж далдагнахаас өөр юу ч сурч төлөвшөөгүй байгаагаа харуулж байнв Ирэх жилийн сонгуулиар тэднийг хогийн тантунд хийгтүн, ард түмээн!!!!
2015-05-01
Зочин:
Ногоон уутанд нь уу
ҮГЭЭ ХЭЛЖ БАЙНА ДАА:
АРД ТҮМЭН ҮГЭЭ ХЭЛЖ ҮСЭЭ ЗУЛГААЖ БАЙНА ДАА. УГ НЬ ӨДИЙД ТӨЛӨВШӨӨД ТЭГЭЭД Ч ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙДААС АВХУУЛААД БҮХ ТҮВШИНД ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ АВСАН ЮМ ЧИНЬ ХҮН ШИГ АЖИЛЛАХ БОЛОВ УУ ГЭСЭН АРДЧИЛСАН НАМ ДААНЧ НЭГ НОВШ БАЙНА АА. АРДЫН НАМ НЬ Ч ЯЛГААГҮЙ НОВШ ДОО. ЭНЭ ХЭДЭН НОВШНУУДААС ЯАЖ САЛДАГ ЮМ БИЛЭЭ БҮҮ МЭД.
2015-05-01
NAM-EH ORON,ARD TUMEN:
Nam bol tusdaa bodlogotoi,uzel bodlooroo niilsen heseg buleg humuus shuu dee.Ulsin bodlogo gej tusdaa.ODOO BOLIOCH EE.Namaa en terguund tawij hormoi hormoidoo shurgalsaar Ulsiig hunuluu.
2015-05-01
Зочин:
songuuliin daraa ardiin namiihan ardchilaliin olon ch huniig deeliig ni numruulj hariugaa jinteihen shig avah baih daa.yana daa ardchilaliin bossuud?udahgui bienee hudaldaad nuhee maltaad ehlene dee ardchilaliihan.
2015-05-01
tijghfddsujgfbdd:
yum uzeegui humuus genet undurt garahaaraa ergeed buuj chadahgui unahdaa uhdeg.ardchilsan namiinhan yg teren shig ahiad garch chadahgui yum chin oldson deer ni bie bieneesee ursuj sain tsusalj avay gesen bodol sanaatai humuus yaj uls orniig uud ni tatah ve? de.ireh songuulid sehej chadahgui boltloo nam taviulj uls turiin uhdel bolno.M.Zorigt Bayrtsogt Narahuu nar m.a.namd dagaar orj tugjil gedgee haruulna.ergej oiriin 20 jildee undiihgui.
2015-05-01
Бор:
АНам ТТ г дотоод зурчлуусуу болж гацааснаар Монгол улсын хугжлийг олон жилээр хойш татлаа Монгол улсыг урагшлуул гэж бид тэдэнд санал угсун болохоос хорлон суйтгэ гэж сонгоогуй Биднийг усан тэнэг гэж бодож байгаа бол 2016 онд хараарай
2015-05-01
Aнхаа:
Би АН д санал угч байсан Одоо энэ нам Засаг барих чадваргуй гэдгийг нь сайн ойлголоо Тэд зувхун хувиа боддог хуулийг юман чинээ боддоггуй идэж уухийн донтонгууд болжээ Ирэх сонгуульд АН гарцаагуй ялагдана Эд нар гудамжинд жагсах л улдэнэ
2015-05-01
Иргэн:
Дахиад нэг өгөөд үз л дээ
зүрх судас лекц:
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг гаж нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 5-р сарын 2-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас 96665038
2015-05-01
Зочин:
МАН-АН хоёр идэж уух худлаа чалчихаас өөр чадах юм алга 2016 оны сонгуульд арай өөр намд итгэл үзүүлсэн дээр шив
2015-05-01
Сонгогч:
БНН-д өгөхгүй юү
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-05-01
Peacekeeper:
Үнэн төрх ийм л байна. Төлөвшил алга. Лидер алга. Үнэт зүйл алга. Намын соёл алга. Үлгэр дууриал үзүүлэх хэмжээний цэвэр улс төрч алга. Төрийн үнэн нүүр царай нь хил дамнасан шантааж бас дотроо гашилсан сүү. Гашилсан сүүнд бактери геометрийн прогрессээр үрждэг. Үржсэн бактерийг устгах антибиотек хэрэглээд нэмэргүй. Эмэндээ дасал болчихсон, зарим бактери нь субтип подтип хэлбэрт шилжчихсэн байна. Өргөн хүрээний үйлчилгээтэй шинэ антибиотек л шинээр гаргаж байж л эмчлэх байх...Бактери вирус мөөгөнцөр хослохcombination бүр аюултай. Эдийн засаг , улс төрийн халдварт өвчин тусчихсан 76 хүнээ яаж хурдан эрүүлжүүлэх вэ? Энхийг сахихтун. Эрүүлийг хүсэхтун. Хөгжихтун. Миний монголын тунхаг...
2015-05-01
nam yah vee mulguu ard tumen:
kkk uul uurhai baylagaa luivarchdad zaliluulchaad heden hulgaich darga ni tumriin hog turul bureeer ni unaad davarch yavah ene ued odoo kazinoo l baiguulbal baahan dollor gadnaas ireh yum bhaa kkkk manaid bol ali hediin heden darga naraa alaad haytsan bgaa uheruud yahav ingeed darluulaad suuj bdag yum bna hehehe umbuuuuuuu kkk umbuuuu uuuuuuu xaxaxa
2015-05-01
olloo:
hogiin ardchilsan nam. zailval taarna. ene namd dahij hezee ch sanalaa uguhgui
2015-05-01
Хоноц:
Ганбаатарт өгөхгүй юү
Зочин:
Дараагийн сонгуульд далаараа цэвэр тавиулахын бэлтгэл маш сайн явагдаж дуусах шат руугаа орж байна. Иймд бусад намууд боломжоо зөв ашиглах л үлдлээ дээ.
2015-05-01