3294 тонн нөөцийн мах борлогджээ
2015-05-01

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нөөцийн мах худалдаанд гарсан билээ.

 

Тэгвэл өнгөрсөн хугацаанд дунджаар 3294 тонн буюу нийт нөөцийн махны 23.5 хувь нь борлогдсон байна.

 


Энэ жилийн хувьд, хүн амын махны хэрэгцээнд зориулж Улаанбаатар хотод “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет” ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөн бэлтгэсэн юм.

 


Харин үнийн хувьд, үхрийн цул мах 8500, ястай нь 5950, ямааны цул мах 6500, ястай нь 4900, хонины ястай мах 5750 төгрөгөөр борлуулагдаж байна.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин