“Хар сувдны нууц” тайлагдана
2015-05-01

 "Хар Сувдны Нууц" уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ.  Тус кинонд Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамд олдож түүнийг эх орондоо авчирах нууц захиалга авсан 4-н хулгайч Вьетнамыг зорино. Үзэсгэлэнт үнэг Цоомоо,бүтэлгүй мухар Ганбаа,дүлий Чинбаа,генерал Батаа нарын хар сувдны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөн алс холын Вьетнамд өрнөнө. Тэдэнд захиалга өгсөн нууц ноёнтон хэн болох нь тодорхойгүй...талаар өгүүлнэ. 

 

Адал явдалт, инээдмийн киноны найруулагчаар Б.Тамир, Зохиолчоор Б. Тамир, Р. Эрхэмбүрэн нар ажилласан байна.  Гол дүрүүдэд жүжжигчин Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, М.Баярбат, Загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тогложээ.

 

Бүх насныханд зориулсан "Хар сувдны нууц"-ыг Уужим фильм, F Студио, MIM Филмд бүтээсэн юм.

 

Киноны нээлтэд  Дуучин Хишигдалай,  Зоригт,  Дуучин Баярцэнгэл, Fire хамтлаг, L-Guards хамтлаг оролцохоос гадна үзэгчдийг гэнэтийн олон бэлгүүд хүлээж байгаа ажээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин