“Номин констракшн” үйлдвэрлэгчийг хохироожээ
2015-05-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав. Хуралдааны эхэнд  Худалдааны тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байв. Харин АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар “Худалдааны хуулийн хоёр төсөл хэлэлцэгдэж байгаа. Засгийн газрын болон нэр бүхий гишүүдээс өргөн барьсан хоёр төслийг хамтатган хэлэлцэх горимын санал гаргаж байна” гэсэн юм. Гишүүдийн олонх нь уг горимын  саналыг дэмжиж, Худалдааны тухай хуулийн төслүүдийг хамтатган хэлэлцэхээр болов.

Худалдааны салбар 2013 оны байдлаар ДНБ-ий 17.4 хувийг бүрдүүлж, энэ салбарт 130 гаруй мянган хүн ажиллаж байгаа ажээ.

 

2014 онд Монгол Улс дэлхийн 139 оронтой 11 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь өмнөх онтой харьцуулахад 3,6 хувиар өсч гадаад худалдааны тэнцэл 537,9 сая ам.долларын ашигтай гарсан  хэдий ч төлбөрийн урсгал тэнцэл алдагдалтай  гарчээ.

 

Хүн амын хэрэгцээний 70 орчим хувь, түлш, шатахуун 100 хувь импортоор хангагддаг, экспортын орлогын 90 орчим хувь уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортод тулгуурласан эдийн засгийн эмзэг, өрөөсгөл бүтцийг бий болгосон  байна.

 

Худалдааны эрх зүйн нэгдсэн зохицуулалтгүйгээс импорт жолоодлогогүй, дотоод худалдаа эмх цэгцгүй явагдах, хүнсний аюулгүй байдал алдагдах, хэрэглэгчийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үзэгдэл гарсаар байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаанаас үзэхэд Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байна.

           

Харин  “Худалдааны тухай хууль батлагдснаар эдийн засаг, нийгмийн хөгжил, дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн цогц арга хэрэгсэл бий болно” гэж хууль санаачлагачид үзжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хууль санаачлагачид хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Бид өдөр бүр супер маркетуудаар үйлчлүүлдэг. Дэлгүүрүүдэд өглөө шинэ талх хүлээлгэн өгч байна. Үйлдвэрлэгчийн үнийг 30-50 хувь нэмэгдүүлж худалдаалдаг. Тухайн талх гурав хоног борлогдоогүй байсан ч үнэ нь хэвээрээ. Гэтэл худалдааны байгууллага хүнсний шинэ бүтээгдэхүүнийг борлуулах талаар ямар ч ажил хийдэггүй. Үүнд худалдааны байгууллага биш үйлдвэрлэгч хохирол, хариуцлага хүлээдэг. Худалдааны яамгүй болсон учраас энэ асуудал орхигдоод байна. Төв аймгийнхан төмс борлуулахаар  “Номин”-той гэрээ хийжээ. “Номин”-гийнхон килограмм төмсийг 500 төгрөгөөр авчээ. Тэгээд 900 төгрөгөөр борлуулсан байна. Ингэхдээ тухайн үйлдвэрлэгчийг  “Номин”-гийн Улаанбаатар дахь бүх сүлжээ салбарт өөрөө тарааж өг гэж. Үйлдвэрлэгч “портер”-т төмсөө ачин цагдаад хөөгдөн барин явж,  Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүдэд тараажээ.  Гэтэл “Номин”-гийнхон нэг ч урьдчилгаа төгрөг өгөөгүй. Харин дараагаар нь тооцоогоо хийх гээд очтол  төмснийх нь 50 хувийг муудсан, хог байна, үүнийгээ ав гэсэн байна. Худалдааныхан төмс борлуулах талаар ямар ч хөдөлмөр хийгээгүй. Үйлдвэрлэгч л хохирч байна.

 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:

-Худалдааны эрхлэлт,  борлуулалтын  асуудлаар хариуцлагын асуудлыг хуулийн төсөлд зааж өгсөн. Иргэн, хуулийн этгээд экспорт, импортын барааг худалдаалахад ямар хуулийн зохицуулалттай талаар зааж өгсөн. Ийм асуудал дотоод  төдийгүй гадаад худалдаан дээр ч харагдаж байна.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Худалдаа эрхлэлтийн эрх үүргийн талаар хуулийн төсөлд зааж өгсөн. Шинэ дэвшил технологи, худалдааны маркетингийн талаар оруулсан. Худалдаа эрхлэгч нь мэргэжлийн боловсон хүчин байх шаардлагыг ч оруулж байгаа. Гишүүдийн санаалчилсан хуулинд  гадаад худалдаа эрхлэгчид тусгай зүйл, шаардлагыг тавьсан. Бусад орнуудтай гэрээ хэлэлцээ хийж байгаа орны хувьд үндэсний худалдааг хэрхэн борлуулах талаар тусгасан. Энэ салбарт асуудал их байгаа нь  эхний гишүүний асуултаар тодорхой харагдаж байна. Зарж байгаа тал нь давуу эрх эдэлж, үйлдвэрлэгч нь хохирч байгаа. Худалдаа эрхлэгчийн эрх үүрэг энэ талаар заасан.

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Nomin:
Neg teregnii gol medevuu!
2015-05-01
зочинф:
ГАНЦ НОМИН БИШ Л ДЭЭ СҮЛЖЭЭ БОЛОН ИЙМЭРХҮҮ МОЛ МАЛУУД БҮГД Л ИЙМ ЛУЙВАР ХИЙЖ БАЙГАА
2015-05-01
Zochin:
Jiguur grandaas mash olon bair avsan une ni ter bum hol davna iim ih mungu yaj oldog um bol
2015-05-01
Зочин:
Haruitslaga gej ih huraldch baihgui
2015-05-01
Zochin:
Gertee yaj amidrah huuli gargah uldlee
2015-05-01
Zochin:
Gol gol zuild anhaarahgui jijig zuileer huutsulduud tuuniig mergejliin hyanalt shiideg
2015-05-01
зочин:
Та бүхэн мэдээллээ сайн нягталж гарчиг өгч мэдээллээчээ. Номин констракшин чинь барилгын компани, харин Номин супермаркет чинь өөр нэртэй ш дээ. 2 өөр компани шүү дээ. Мэдээллэлдээ анхаарч боловсрууулж нийтэлнэ үү. Би номингийн ажилчин биш харин энэ 2 компанийн нэр, үйл ажиллагааг мэддэг уншигч хүн. Ингэхээр танай сайтын мэдээллийн үнэн байдалд яаж итгэх үү.
2015-05-01
Nomin:
Neg teregnii gol medevuu!