Малалаг хөнөөхийг завдсан этгээдүүд ял оноов
2015-05-01

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, Пакистан охин Малала Юсафзайг хөнөөхийг завдсан гэх 10 этгээдэд хорих ял оноосон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Ял сонссон этгээд бүгд хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид гэнэ.  Шүүхээс тэдэнд 10-25 жилийн хорих ял оноосон байна.

 

2012 оны гуравдугаар сард Малала  охин хичээлээ тараад явж байхдаа халдлагад өртөж, нүүрэн тус газраа буудуулж, хүнд шархтсан билээ. Тэрбээр буудуулахаасаа өмнө “Хэт даврагч “Талибан” бүлэглэлээс болж охид боловсрол эзэмшиж чадахгүй байна” хэмээн мэдэгдсэн юм.

 

Охиныг буудах тушаалыг тус бүлэглэлийн тэргүүн Муллах Фазлуллах өгсөн хэмээн цагдаагийнхан таамаглаж байгаа. Дээрх явдлын дараа НҮБ-ын төлөөлөгчид охинд яаралтай эмчилгээ хийхээр Нью Йорк хот руу авч явсан билээ. Өнгөрсөн онд Малала охин хамгийн залуухан Нобелийн шагналтан болсон билээ.

 

Талибан бүлэглэл түүнийг Нобелийн шагнал хүртсэн явдлыг буруутгаж, Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын хүүхдүүд суралцдаг дунд сургуулийг барьцаалж, 145 хүүхэд болон долоон багшийн аминд хүрсэн. Тэд Нобелийн шагналаасаа татгалзахыг Малалад сануулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин