Ихрүүдийн баярын өдөр
2015-05-01

 

 

Өнөөдөр ихрүүдийн баяр тохиож байна. Монголын ихрүүдийн холбооноос Монгол Улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа ижил заяат ихрүүдийг нэгэн дор цуглуулж Ихрүүдийн баярыг тэмдэглэсээр аль хэдийн 20 хавар өнгөрч байна.

 

Энэ жилийн баярт нийслэлийн дүүргүүд болон Сүхбаатар, Архангай, Дорноговь, Дундговь, Төв, Ховд, Хөвсгөл аймгаас ихрүүд ирж оролцож байгаа аж.

 

Тэд өнөөдөр Төрийн ордонтой танилцаж, дурсгалын зураг татуулсан. Мөн 15:00 цагт Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц 50-иас дээш насны ихрүүдийг хүлээн авч уулзана.

 

Харин ихрүүдийн баярын цэнгүүн маргааш “Номин юнайтед”-д болох бол “Авъяаслаг ихрүүд” тоглолт тавдугаар сарын 3-нд Соёлын төв өргөөнд тоглогдох юм байна.

 

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин