Миний урилгаас татгалзсан ч гомдохгүй
2015-05-01

Дэлхийн II дайнд ЗХУ-ын цэргүүд фашист Германыг ялж, түүхэн ялалт байгуулсан билээ. Энэ сарын 9-нд Москва хотноо агуу их ялалтын 70 жилийн ой болох бөгөөд тус улсын Ерөнхийлөгч В.Путин найрсаг харилцаатай байдаг 80 орны төрийн тэргүүн рүү урилга явуулж, эх орондоо урьсан билээ.

 

Украины зүүн хязгаарт болж буй хямралын гол буруутанг Оросын удирдлагууд хэмээн олон улс үзэж, Путиний урилгаас татгалзсан. АНУ, Их Британи, Герман, Австрали тэргүүтэй 20 гаруй орны удирдлага Путиний саналаас татгалзсан юм. Олон улсын анхаарлыг татаад байсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны анхны гадаад дахь айлчлал болохгүй гэдгийг Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр албан ёсоор мэдэгдэж, “Удирдагч Москвад ирэхгүй” гэсэн юм.

 

Ерөнхийлөгч В.Путин өчигдөр “www.tass.ru” агентлагт “Агуу их ялалтын баяр ганц Оросын ард түмний баяр биш. Энэ бол олон улсын баяр. Миний урилгаас татгалзсан тэр хүмүүст би гомдож, муу санахгүй байна. Та бүхний сонголтыг хүндэтгэж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
chinii ylalt yum bna tee
2015-05-03
Зочин:
chi muu gomdloo geed yhiin
2015-05-03
Зочин:
Энэ ялалт бол дэлхийн улс түтний ялалт. Энэ ялалтын баяр бол дэлхийн бүх хүмүүсийн ялалт.
2015-05-03
ikh medegch:
manai uls ch algaan tashaal chihee hurtel ineegeel urilgii ni huleej avsan da
2015-05-01
зочин:
Дмитрий Песков гэнээ хэ хэ хэ.
2015-05-01
Дэндүү Дэндүү:
Дмитрий Песков гэж бичэхэд яана даа ганц мэдээ зөв бичээд оруулж чадахгүй
2015-05-01
өөөө:
Дэлгэрцэцэгээ олон улсын мэдээ бичихдээ анхан шатны мэдлэгтэй байлдаа
2015-05-01
ббббббббббббб:
Дмитрий Медведев Путиний хэвлэлийн төлөөлөгч нь юм уу? Ямар доош нр орчихсон юм ыэ
2015-05-01
Песков:
Би ш дээ.Би мэдэгдэл хийдийн....
2015-05-01