Такси №123
2015-05-01

Энэ өдрийн мэнд манайхаан. Такси №122 дугаарын бичлэг шүүмжлэл дагуулжээ. Уншлаа. Бодох юм байна аа байна. Хатууг нь зөөллөж, зөөлнийг нь хатуутгаж шүүмжлэлийг хүлээн авлаа. Та бүхнийгээ хүндэтгэн шүүмжлэлийг хүлээж авч байна. Урьд дугааруудыг ойрд харагдаагүй зарим уншигч орж уншсан мэндчилгээ үлдээсэн л байгаа харагдлаа. Бимаа, Золбоо гээд л. Бас тэр “хүнд гар”-ын тааврын зөв хариуг олох гэж бодоод л явна кк. Бөглөөнд явж байтал гэнэт хариу нь орох болов уу л гэж бодож байна. №121 дээр сэтгэгдэлд бичсэн  байна лээ.

 

“Тэмээ мэт хүзүүтэй, гахай мэт гэдэстэй, нохой мэт сүүлтэй, ноён мэт жинстэй? Энэ маань чухам юу юм болоо...” гэсэн байна лээ. Таагаарай манайхаан. Ингээд ээлжит тэмдэглэлээ хүргэж байна. Таалал орштугай.

 

 

 1.500 мянга бол байх л мөнгө

 

Нэг дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийн ажилтан бололтой залуу суулаа. Хөмсөг зангидсан сүрхий хариуцлагатай ширүүн харцтай саарал гонж хийсэн 30 гаран насны залуу. Жоохон татчихсан бололтой юм. Гэвч ажил хэрэгч байдлаа алдаагүй утсаар нэлээн л юм зохицуулж байна.

 

З/зорчигч/ -За хөө, харин яах уу. Өөрсдөө мэдээд л өгчих гэчихээч. Тэр хоёр цайны газар яахав тэгээд болчихсон ш дээ. Өө тийм үү. Тэр болохгүй дээ. Хөгшин одоо очихгүй ээ. Өө тэдний дүүрэгт нүүлгэн шилжүүлэлт болоод түгшүүрийн байдалтай байгаа. Тэгээд дарга дуудаж магадгүй гээд л уухгүй байна лээ.

 

...За бодьё. Хоёрын хооронд юманд нус нааж байж ...2 сая бол цадуулд чинь бол их л мөнгө дөө. Дэмий байх даа. Зүгээр л сэтгэлээрээ бол гэчихгүй юу. Дөрөв таван зуун мянга бол яахав дээ. За за ерөөсөө болих уу. Өөрсдөө тэгээд хэлнэ биз... за за хэд хоног шалгалтаар гадуур л байна даа. Чи тэгээд наадуулаа юм хум зохицуулбал яриарай... утсаа салгалаа. 

 

Х -Дүү дэлгүүр хоршооны зөвшөөрөл өгдөг газар ажилладаг уу, үгүй юу?

З -Зөвшөөрөл өгдөг биш дээ. Шалгадаг юм.

Х -Одоо нэг ТҮЦ нээх гэвэл зөвшөөрөл нь хэцүү юү?

З -Одоо тийм бизнес бүтэхгүй дээ ах. Энэ такси чинь хамаагүй дээр.

Х -Аан. Ер нь юм хумыг өгөөд бүтээе гэвэл ганц ТҮЦ болох болов уу?

З -Ах та ном журмаар нь хүсэлтээ тавиад л явахгүй юу. Ер нь бол нээлттэй ш дээ.

Х -Аанхан. Цаагуур наагуур нь яриулбал арай хурдан бүтэх болов уу л гэж асуугаад байхгүй юу.

З -ТҮЦ дээр ч одоо юугаа ярих вэ дээ. Ер нь бол хэцүү ш дээ. Тийм юманд мөнгө авч хөөцөлдөөд явах хүн байхгүй ш дээ ах.

Х -Арай томхон юм гэхээр одоо юу байх уу?

З -Ах яасан. Гэнэт бизнес хиймээр болсон уу. Хоол үйлчилгээний газрууд тэгж их мөнгө олохгүй ш дээ. Хэдэн хүний цалин өгөөд л түрээс тог цахилгаан. Татвар хураамж тэгээд цаана нь нэг гэр бүлдээ хоолны мөнгөтэй л үлддэг байх. Ихэнх нь зээл түрээсийн машинтай ш дээ.  Дээр нь бид нар шалгана торгоно их юм байна шүү. Таксигаа бариад л мөнгө хий. Шулуун амар шүү ах минь. Халтуур ер нь хамгийн амар мөнгө олдог гэж би боддог ш дээ. Хувийн тэрэг лав ямар ч татаас татвар төлөхгүй ашиг хийж байгаа биз дээ.

Х -Халтуур олон олон. Прусс бол хүн үлдээхгүй шүүрч байна.

З -Манайх шиг ингэж ямар ч татваргүй халтуур хийлгэж эрхлүүлдэг орон байхгүй дээ. Та бол одоо такси гээд татвар зөндөө л өгч байцаагч нартай уулзаж байгаа биз дээ. Жирийн тэрэг бол зүгээр л мөнгө хийгээд давхиад байгаа биз дээ.

Х -Аа яахав тэгээд адилхан амьдрах гэж яваа болохоор нөгөө хэдээ ад үзэх ч хаашаа юм.

З -Тэгвэл яахав ккк. Та татвараа төлж орлого олоод, зүгээр хувийн тэргүүд нь сул мөнгө олоод л шударга бусаараа байцгааж байж дээ. Та уг нь хувийн тэрэгтэй болчихбол ТҮЦ гэж байхаар хамаагүй амар мөнгө олно шүү ккк, нээрээ...

 

Ийн надад үнэтэй зөвлөгөө өгсөн залуу дахин юм ярьсангүй хөмсөг зангидан дуугаа хурааж явсаар нэг уушны газар буулаа. Түүний үүднээс нь “Өө та ганцаараа яваа юм уу” гэсээр эзэн нь бололтой хүүхэн сөхрөх шахуу л тосч авч байна. Энэ залуу маань дарга болох гэж явснаас энэ ажлаа л хийж байвал хамаагүй дээр санагдлаа. Гэхдээ их зөв бодолтой үнэн үгтэй эр байсан шүү. 

 

 

2.Дэмий найз

 

Хоёр залуу суулаа. 20 гаран насны л юм. Уух гээд л байгаа бололтой. Нэг нь нөгөөгөө хатгаад л байхын. Цаашаа яачих ч гээд байгаа юм. Хүүхэн шуухан ярих гээд ч байх шиг.

 

З/залуу/ -Хоншоортой л байх сайхан тэ, Баагий.

Н/найз/ -Харин би эртээр эхнэрт хэлсэн. Найзуудтайгаа яаж харьцах, юугаа өгөхөө би мэдье ээ гэж тэ. Үнэн тэ?

З -Манай эцэг бол ээжийг нам дардаг байсан. Чи манайд ирдэг байсан биз дээ. Ээж ер нь дуугардаггүй байсан тэ. Танай авгай бол үнэн олон үгтэй гичий билээ ш дээ.

Н -Би бас дарна ш дээ. Одоо энэ зун хүүхдээ аваад ээж дээрээ гарна. Ганаа бид хоёр уурхайд жолооч яриад байгаа. Цаадах чинь оччихсон. Том байлаа ш дээ. Чулак эвдрээд цалин хасаад саяыг л авлаа гэж ч байх шиг.

З -Шааж байгаа юм. Тийм их цалин авахгүй ш дээ. За хоёулаа яахын нэг зохицуулаад яавал яах уу.

Н -Даргын дугуй ав гэсэн мөнгийг цавчих уу ккк. Хэд хоногтоо тоохгүй л дээ.

З -... аанхан. Дөрвөн дугуй бол олдоно л доо. Хойд зусланд гардаг байсан Түмээ бий ш дээ. Нөгөө гахай Төөмөө ч гэдэг бай л уу. Тэр дугуй бөөнддөг газар байгаа ш дээ. Цаадахтай чинь ярихад бол зохицуулна даа.

Н -Үсрээд цалингаас авна биз. Тэгээд ч удахгүй уурхай явнаа. Даргын жолооч цалин бага. Хөгийн тэ...

З -За за тэгвэл шууд явах уу?

Н -Ах байж бай. Аяар яв даа. Наад хавьд чинь АТМ байвал олоод зогс доо...

 

Хоёр найз ингээд даргын дугуйны мөнгөөр халуурахаар шийдэв бололтой АТМ харагдах газар бууж дал мөрөө алгадсаар алхлаа. Итгэж бэлэн мөнгө өгсөн даргынхаа найдварыг алдаж архинд хөлчүүрхэх хар нялхаараа залууг өрөвдлөө.

 

Буухад нь би нөгөө хатгагч нөхөрт хандаж “дүү тэгээд болгоомжтой яваарай даа. Найзыгаа эхнэр хүүхдэд нь хүргээд өгчих юм байгаа биз дээ” гэсэнд залуу хариу мушийж “бид хоёр багын найзуудаа ах. Юун эхнэр байтугай, хүн нь би байхгүй юу ” гээд хаалга ширүүхэн хаагаад цааш эргэлээ. 

 

 

3.Сүү өг

 

Нэг залуухан ээж суугаад 4 нас хүрч байгаа хүүхдээ айхтар санаа суусан гэж дүгнэснээ ингэж ярив.

 

Э/ээж/ -Ёооё хүүхэд нээрээ бас энэ үзэж харж байгаа юмнаасаа болдог юм болов уу. Үнэн гүйцэгдэхгүй санаатай болжээ.

Х -Харин тийн.

Э -Манай охин одоо 4-тэй сүүг угжаар уудаг хэвээрээ. Тэгсэн эртээд нөхөр бид гурав гэрт байсан юм. Зурагт харж кино миноохон эргүүлээд. Зурагтаар ч тэгээд олигтой юм гарахаа байсан юм байна лээ дээ. Мэдээнүүд нь бүгд адилхан нэг хүн хийчихсэн юм шиг кк. Тэр үндэсний телевизээр чинь реклам явдаг болчихсон юм уу даа. Нэг өдөржин зурагт үзлээ. Тэгж тэгж үзэх ч юм олдохгүй зүүрмэглэж байсан чинь охин яахав нойрмоглоод нөгөө сүүгээ нэхээд унжиганаад. Тэгсэн би “за Хулан болиорой толгой өвдөөд байна шүү. Жоохон унтмаар байхын” гэхгүй. Тэгсэн чимээгүй болчихсон юм. Би ч жоохон зүүрмэглээд.

 

Тэр хооронд чинь юм юм болсон байна. Манай охин аавынхаа хажууд ирээд чихэнд нь ингэсэн гэнээ. “Аав та надад сүү хийж өгөхгүй бол би хүүхдээ уйлуулж ээжийн толгойг улам өвтгөлөө шүү” гэхээр нь аав нь бас л нойрмоглоод тоогоогүй. Тэгээд гэнэт харин нэг нялх хүүхэд уйлаад байх шиг. Бид хоёр бүр гайхаад. Охиноо харсан буруу хараад орон дээрээ хэвтэж л байна. Юун хүүхэд билээ гээд бид хоёр чинь дав дув хийж босоод ккк. Яалт ч үгүй л нөгөө өрөөнд нялх хүүхэд уйлаад байгаа юм чинь.

 

Х -Танай гэрт үү?

Э -Тийн. Тэгээд би босоод галт тогооны өрөөнд харлаа. Тэгсэн ширээн дээр хүүхэлдэй ккк. Тэр нь аймаар хүүхэд шиг уйлаад. Ёооё аймаар тэгсэн хэргийн эзэн манай охин байгаа юм чинь. Аав нь урд өдөр нь нэг тэрэгтэй хүүхэлдэй авч өгсөн байсан юм. Соосогтой. Тэгсэн бид хоёр мэдээгүй. Тэр нь соосгыг нь авчихаар яг нялх хүүхэд шиг уйлдаг юм байна. Тэрийг нь бид хоёр яаж мэдэхэв. Тоглоод л байсан. Соосгийг нь авахаар уйлдаг гэдгийг нь мэдчихсэн юм байна. Хийхээр аманд нь нэг юм нь дарагдаад дуугүй болчихно ккк. Ёстой хэлэх үггүй болоод. Тэгээд хүүхэлдэйгээ уйлуулж миний толгойг өвтгөж байгаа юм гэнэ ээ ккк. Тэгээд бид хоёрыг босгочихсон шүү.

Би тэгээд “за за ээж нь сүүг нь хийж өгье. Миний хүү одоо хүүхдээ дуугай болгочих” гэсэн чинь очоод соосгийг нь ам руу нь хийчихсэн нөгөөдөх нь дуугүй болчихож байгаа юм. Хүүхдүүдийн санаа гэж.

Х -Айхтар тулган шаардалт хийж дээ ккк.

Э -Дараа нь нөгөө хүүхэлдэйгээ тэвэрчихсэн уйлуулаад нөгөө гартаа угжаа барчихсан “сүү өг” гэчихсэн зогсож байсан ккк. Бүүр тэ ... нээрээ хэлэх үг олдохгүй болсон шүү.

 

 

4.Гурван найз

 

Нэг ийм нэртэй кино гарсан юм шиг билээ. Би үзээгүй л дээ. Гэхдээ миний муу таксинд гурван найз хүүхэн сууж нэлээн хөгжилтэй л юм боллоо.

35-40 орчим насны гурван хүүхэн суулаа. Галтай цогтой бас нэлээн доргио яваа бололтой. Зайсан явдаг замын гүүрний тэнд байх Оргил төвийн үүднээс суусан юм. 

 

Эхний махлаг бор хүүхэн урд сууж нөгөө хоёроо шамдуулан “хурдан суу, шууд очьё” гэлээ. 

 

Э/эмэгтэй/ -Ёооё тэднийд идэж уух юм овоо байгаа даа. Эртээр зүгээр тахианы мах, цагаан будаа идээд архи уусан нь толгой өвдчихсөн шүү. Мах л идэхгүй бол архи уултгүй.

Н/найз/ -Манайд очиход чинь би та нарт сүүлний өөх чанаж өгөө биз дээ.

Э -Алив энэ цүнх нэг хоосон оргиод байх чинь... Хүүшээ нөгөө хоёр үнэтэй цайгаа мартчихсан байна ш дээ.

Н -Хаана вэ. Наанаа хийгээ биз дээ?

Э -Ижил бараа гээд нөгөө тээшинд нь хийчихсэн юмаа. Мартчихсан байна ш дээ. За жолоочоо буцаарай.

 

Араас нөгөө найз нь “өө тэгээд эргээд буцсаар байтал айлын хоол дуусчихнаа одоо ккк” гэв.

Н -Тээшинд юм бол байж байна ш дээ. Буцахдаа авчихаачээ. Одоо яаж буцах вэ.

Э -Хаачихнаа. Ойр байгаа дээрээ авчихья.

 

Гурван найз хэсэг санал зөрөлдөөд нөгөө хүүхэн дийлж бид буцлаа. Хүүхэн махлаг биендээ баймгүй шаламгай буун харайж бондгонон дэлгүүр лүү орж төдөлгүй хоёр пакеттай цай барьсаар гараад ирлээ.

 

Э -ккк авчихлаа. Уг нь тэр худалдагч хүүхэн араас дуудсан юм байна ш дээ. Та хоёр гэж улаан галзуу юм хүн яаруулж байж сонсоогүй юм байна.

Н -Худлаа худлаа. Гурван хүний зургаан чих сонсолгүй дээ. За хөө жолоочоо буцаад 11-р хороолол шүү. Өө зүгээр айлд очоод хоол иднэ гээд сойчихсон чинь. Толгой эргэж байна шүү. Одоо битгий надтай юм яриарай. Унаж мэдэх нь ээ.

Э -Өнөөдөр чинь тав дахь өдөр манай хар хүн шоу менежерээ хийж байна уу. Охиноо аваад аавынд тоглоно гээд гарсан. Яаж байна. Эртээр тэгж явж байгаад тэргээ Баагийгийн гадаа хаяад. Тэгсэн толь нь байхгүй.

Н -Тэдний гадаа бол юм үлдээхгүй авна. Эртээр бид хоёр бас яалаа.

Э -Яасан юм. Тэдний гадаа?

Н -Яагаав бөөгнөрч шөнөжин хөзөр тоглоогүй юу. Тэгэхэд бас машины минь гэрлийг тайлаад аваад явчихсан байсан биз дээ. Ёстой юмтай газар. Дашка руу ярьсан уу. Хадам хөгшин нь өнгөрчихсөн гэсэн ш дээ. Бид нар нэг мөнгө цуглуулж өгсөн ш дээ.

Э -Яанаа би одоо нэг мааний мөнгө өгье өө тэ. Уулзаагүй ш дээ...

 

Гурван найз нэг долоо хоногийн ажил төрөл, тэр энэ ингэж ярьсан хэлсэн гээд л ярьж өглөө. Энэ үед ФМ-ээр нэгэн дуу явлаа. Нөгөө Эрдэнэ-зуугийн хамба дуулсан дуу. Тэгсэн энэ нь манай гурвын бас нэг сэдэв болоод явчихлаа.

 

Э -Энэ нөгөө Батсүх дуул луу. Хэн билээ?

Н -Яагаав нөгөө Эрдэнзуугийн Баасан хамба дуулаа биз дээ. Сайхан л дуулсан байна лээ.

Э -Хөөш энэ гэхдээ бас үнэн үү худал уу. Нэг ийм юм яригдаад байх юм. Лам хүн дуулбал цөвүүн цаг ирэхийн шинж гэж.

Н -Тийм үү. Нээрээ би лам хүн дуулж байсныг мэдэхгүй л юм байна.

Э -Гэхдээ энэ чинь ардчилсан нийгэм шүү дээ. Хэн юу дуртайгаа хийж болно гэж байгаа юм.

 

За ороод бэлгээ өгье дөө. Тэгээд эрт гарч манайд очих уу. Хүүе ээ... Яанаа... Би Цогоогийн машины түлхүүрийг аваад гараад ирсэн байна ш дээ. Ээ ккк яанаа, яаж байгаад орхихоо мартчихав аа.

 

Н -Өө зө одоо больёоо. Буцахгүй шүү.

Э -Буцьяа ккк. Тэр хоёр чинь гэртээ орж чадахгүй ш дээ. Гэрийн түлхүүр энд нь хэлхээтэй байдаг юм.

Н -Танай хар тэгээд яасан хөлдүү юм бэ. Өдий яваад удаж байхад түлхүүрээ асуудаггүй. Сануулдаггүй мангар ш дээ.

Э -Охиныг эрхлүүлээд тоглуулж байгаа байх аа. Гадаа л байгаа тэр хоёр.

Н -Өө за ёстой буцахгүй шүү. Бөхийн өргөө гэдэг чинь бараг 11-т ирчихсэн байна ш дээ.

 

Нөгөө найз -За одоо буцвал би шууд харьж юм идлээ. Өдрөөс хойш сойсон, толгой эргэж байна шүү. Айлд юм иддэг хүн болоод л өвгөнд томроод өөрийгөө бодоод жаахан юм хийгээд идчих гээд хэлчихсэн. Манай залхуу аягүй бол талх майонез идчихсэн сууж байгаа... Ёооё Лхамаа чи нээрээ битгий л “буцья” гээрэй.

 

Э -Ээ. 1-р хороолол орчихоод тэгээд зүгээр Ганааг охинтой нь гэрт хаяад машиныг нь аваад буцья зүгээр. За жолоочоо энэ хавьдаа эргэ. Энэ чинь такси биз дээ. Төв замаараа нэгдүгээр эгнээгээр давхиад дороо. Одоо 8 өнгөрсөн бөглөө гайгүй ээ.

Н -Ээ за ёстой больё. Чи утсаар яриад ирж ав гэж хэлээчээ.

Э -Жолооч оо эргээ эрэг...

 

Би урд суусан хүүхний үгийг дагаж эргэлээ. Арын хоёр хүүхэн “эээ” гэсээр байдалтайгаа эвлэрлээ.

 

Э -Өлсөх гэснээс эртээр ёстой Цээгийгийн чанаж өгсөн өөхийг ёстой үхтлээ идсэн тэ.

Н -Би уг нь тэрийг чинь гүзээтэй хольж салат хийж өгөх гэж байсан байхгүй юу. Тэгсэн чинь та нар чинь тус тусад нь идээд дуусгачихсан юм биш үү.

Э -хахаха. Бид нар тэгсэн шууд залгиад идчихсэн. Тэрний буянд харин ёстой согтоогүй шүү. Муу Нямкагаа согтчихоор нь “хөгшин нь Нарааг хүргэж өгөөд эргээд ирж ханиа авья” гээд  тэр чигтээ хариад унтчихсан ккк. Нөгөөдөх яахав тэгээд танайд тас биз дээ ккк.

Нөгөө найз -Ёооёо, за ядаж хоол ярихаа боль оо та хоёр. Би ерөөсөө буугаад түрүүлээд тэднийд орж юм идэж байя, чих шуугиад байна аа.

 

Би гурван найзын хөгжилтэй яриаг сонссон шиг баруун дөрвөн замаар яаруухан гарч явтал урд хүүхний утас дуугарлаа.

 

Э -Ээ чи мангараа. Утсаа салгаад хаана салгалаад явж байгаа юм... Охин хаа байна. Та хоёр аавынд очсон юм уу. Айн... өө чамайг хэн ир гэсийн. Чи одоо айл хэсэх донтой юм шиг болиоч ээ. Би гэр лүү ...ээ за за наанаа байж бай даа. Очьё оо, чи дуугай наанаа байж бай ...

Найзынхаа бас нэг будилсан яриаг сонссон арын хоёр зэрэг зэрэг “ээ юун хаашаа очих вэ... Лхамаа юу яриад байна аа” гэлээ.

 

Э -ккк нээрээ нөгөөдөх чинь Баянхошуунд найзындаа байна ирж ав гэнээ.

Н -Юу вэ?

Э -За за юу гэж дээ. Арай ч бас миний Нямка чинь тийм дампуу хүн биш шүү. Цаадах чинь бид гурвыг хүлээгээд Даамийгийн гадаа аль хэдийн оччихож.

Э -Өө та хоёр нээрээ үнэн бүтэхгүй улс юм оо.

Нөгөө найз -Ганц өдөр нөхөр сүүдэргүй ууж идье гээд байсан яасан чи. Нөгөөдөх нь бас оччихож.

Э -За за манай хүн хал балгүй ш дээ зайлуул. Дуртай юм татаж байгаад л согтоод унана биз ккк. Би өдөр ам алдчихсан юмаа. Ажлын Даамийгийнд шагнал угаана гээд ккк. Сонсоогүй л юм шиг өнгөрсөн. Аль хэдийн гадаа нь оччихсон байх юм даа...

 

Ингээд гурван найзыг 11-р хороололд хүргэж ирлээ. Нэгэн байрны орцны гадаа жинсэн өмд өмсөж саравчтай малгай духдуулсан улаавтар царайтай дунд зэргийн нуруутай туранхай шөрмөслөг эр тамхи угзран ийш тийш хараалан зогсох нь мань Нямка бололтой. Утсаа салгаж байгаад эхнэрээ найзуудынх нь хамт амжилттай отож чадсандаа нэлээн урамтай байгаа бололтой. Биднийг ирж зогсоход хойд хаалга уриалгахан онгойлгон “ккк, та нар чинь ямар удав аа. Нөгөө хэн билээ танай нөгөө тасгийн дарга. Тэр чинь аль түрүүн хүмүүсээ дагуулаад орчихлоо ш дээ” гэж толгойн сэргийлэхийн чухал мэдээг дуулган малийтал инээлээ.

 

Урд талаас үсэрч буусан эхнэр нь “Нямка гуай, хэн таныг ир гэсэн юм бээ” гээд дал руу нь нэг тавьж өгөөд “май энийг барь” гээд цүнхээ өгч гараас нь хөтөлж орц руу алхлаа. Хоёр найз нь ч ингэдэг юм гэсэн байдлаар нүд ирмэлцээд араас нь дагалдав.

 

Ийнхүү хөгжилтэй зорчигчдоо үдсэн би цааш замаа хөөлөө. Үүгээр энэхүү тэмдэглэлээ өндөрлөж байна. Халуун дотно уур амьсгалтай инээд хөөртэй амралтаа сайхан өнгөрүүлээрэй манайхаан...

 

Үргэлжлэл бий...

 

"https://twitter.com/hoovon_huh"  “Follow me” гэдэг билүү… бас лайк манайхаан.

https://www.facebook.com/HOOVON

 

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
уянга:
Баярхүү гуай мөнгө авья луувирчин юмаа
2015-07-07
уянга:
Mungu away arai dendvvv Yum
2015-06-26
gogo:
danh l bna daa
2015-05-11
Zolboo:
Sainuu manaihan hoovondoo amjilt husie onisogo ni hariu dankh kk
2015-05-07
zochin:
manai etceg eejiig nam dardag baisan gej yarikh gulgun zaluu, uukh makh arkhi darsnaas uur um yarikhaa bsan buduun buduun mgl huuhnuud. . . estoi l ene ard tumen ingeed dampuurch bga um bna da. .
2015-05-04
zochin:
Гүц биздээ
2015-05-02
FFFFFFFF:
Mongoliin Ireedui Iiim Yaduu Setgelgeetei Bolchixood Bn!!! Yandaaa bZ.....
2015-05-02
ЮМ-ҮЗ:
Сайн байцгаана уу, та бүхэн минь? Хэхэхэ, 3 найзыг уншиж дуулангаа Лхамаа, Цээгий гээд гараад ирэхээр нь энэ арай манай ангийнхан биш байгаадаа гэж санаад, нүд сэргээд ирсэн гэж байгаа. Бүүр ангийнхан мтнь хүдэнд харагдаад, Лхамаа, Цээгий 2 үзэгдээд, ...тэгсэн чинь хань ижил нь Нямка гээд гараад ирэхээр нь өө манай ангийнхан биш байна ш тээ, гээд урам хугарсанг яанаа, хэхэхэ. Тэгснээ, өөрийгөө шоолж нулимсаа гартал сайхан инээж авлаа. Бараг л анги бүрийд Лхамаа, Цээгий байгаадаа гэж санагдаад. Сүү өг янзын юмбэ яасан, хэхэхэ. Төрийн албаныхаан гэж..., сайтай муутай л байгаа ч, саар нь ихдээд байна уу даа л гэж санагдаад байх. Та бүхэн минь сайхан амарцгаагаарай.
2015-05-02
london:
Hoovon chamd bayarlalaa ehner bid 2 buh dugaariig unshsan. Heseg tag bolohoor sanadag shuu amjilt GOOD LUCK
2015-05-02
Саарал:
чилэн ярьж байсан. Соёлтой орны олон нийтийнх нь телевизээр байгаа амьдралыг байгаагаар нь харуулаад байж болж л байна. Тэднийг хэн ч садар самуун сурталчиллаа энэ тэр гэж гомдоллосонгүй. Нэмж хачирлаж, зохиож, муулж сайлаагүй, байгаа юмыг байгаагаар нь дамжуулсан Хоовонг буруутгаж, туйлшраад хэрэггүй ээ, манайхаан?!
2015-05-02
Саарал:
чилэн ярьж байсан. Соёлтой орны олон нийтийнх нь телевизээр байгаа амьдралыг байгаагаар нь харуулаад байж болж л байна. Тэднийг хэн ч садар самуун сурталчиллаа энэ тэр гэж гомдоллосонгүй. Нэмж хачирлаж, зохиож, муулж сайлаагүй, байгаа юмыг байгаагаар нь дамжуулсан Хоовонг буруутгаж, туйлшраад хэрэггүй ээ, манайхаан?!
2015-05-02
Саарал:
Жапанд байдаг байнгын уншигч, анх удаа сэтгэгдэл үлдээж байна. №122-ыг сая л уншлаа. Хоовонгийн таксиний жапан хувилбар NHK телевизээр гардаг. Сурвалжлагч нар 72 цагийн турш зөвхөн нэг газраа сурвалжлага хийж, орсон гарсан хүмүүсээс богинохон хугацаанд өдөр тутмын энгийн амьдралынх нь тухай асууж ярилцдаг, олон үзэгчтэй, нэр хүндтэй, маш сайн нэвтрүүлэг бий. Далайн эрэг, дэлгүүр, эмнэлэг, гудамж, буурчийн газар гээд очихгүй газар гэж үгүй. Нэг удаа 24 цагийн бэлэн хоолны газар хийсэн дугаараар хоол идэх гэж орж ирсэн түгээгч хийдэг нэг залуутай ярилцсан. Залуу өөрөө болгоомжлоод, муу нэртэй ажил, зурагтаар гаргаж болж байгаа юм уу гээд санаа зовоод байхад сурвалжлагч нар байдаг л энгийн амьдрал, байгаагаараа дээр гээд зүгээр л гаргаж байсан. Залуугийн ажил биеэ үнэлэгч нарыг үйлчлүүлэгч нарт хүргэж өгөөд, дууссаны дараа буцааж авдаг ажил байсан. Жапан биеэ үнэлэгч нар нетээр, тусгай сайтаар дамжуулж үйлчлүүлэгчдээ олдог, тэд нь ихэвчлэн 30 гаруй насны ганц бие залуучууд байдаг гэх мэт
2015-05-02
Саарал:
чилэн ярьж байсан. Соёлтой орны олон нийтийнх нь телевизээр байгаа амьдралыг байгаагаар нь харуулаад байж болж л байна. Тэднийг хэн ч садар самуун сурталчиллаа энэ тэр гэж гомдоллосонгүй. Нэмж хачирлаж, зохиож, муулж сайлаагүй, байгаа юмыг байгаагаар нь дамжуулсан Хоовонг буруутгаж, туйлшраад хэрэггүй ээ, манайхаан?!
mnj:
nudend uzegdtel shn bichih yumaa. amjilt. Taavartahia
2015-05-01
зочин:
Бас л бүтэхгүй амьдралтай, хэцүүхэн хүмүүс юм даа
2015-05-01
zochin:
Taxi-nd suugaad yum yariltgui yum bnoo. Kkkk. Unen nairuulagatai bichijee. KKkk.
2015-05-01
zochin:
Kkkk.
2015-05-01
Eej:
Ter uildag huuheldeeg haana zardag yum be. Bolj ugvol USA gaas irsen utas n bvl sain bnaa
2015-05-01
gghh:
Yah ve dajgui
2015-05-01
Зочин:
Azargan tahia ch baij boloh yom baina
2015-05-01
Зочин:
Данх шүү дээ.
2015-05-01
зүрх судас:
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг гаж нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 5-р сарын 2-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас 96665038
2015-05-01
Зочин:
taavriin hariu tahia mon uu.
2015-05-01