Өнөөдөр Монгол холбооны улс шиг л байна
2015-05-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Татварын эрхзүйн орчин, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

- Уул уурхайгаас олсон орлогын хэдэн хувийг орон нутагт үлдээхээр ярьж байна вэ ? Орон нутагт татварын тодорхой хувийг үлдээхээр нутгийн иргэд уул уурхайгаа ухах уралдаан явагдаад байна.

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Орон нутгууд уул уурхайгаа хөгжүүлэхгүй гэдэг зөрчил явагдаж байна.  Сум бүр уул уурхайгаа хөгжүүлэх уралдаан эхлээгүй байна. Монгол Улс өнөөдөр холбооны улс шиг л байна. Орон нутагт нь эсэргүүцээд, ажил явуулахгүй байна.

 

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Жилдээ Улаанбаатарын хүн ам 30-40 хувиар нэмэгдэж, хөдөөнөөс хотруу шилжилт тасрахгүй байна. Хөдөө орон нутгийнхныг оршин суугаа нутагт нь байлгах бодлогыг татварын орчноор нь зохицуулж өгч болохгүй юу? Ялангуяа Оюутолгой Монгол Улсын ДНБ-ий 70 хувьтай тэнцэх борлуулалт хийж байгаа. Гэтэл Монгол Улсад 5-хан хувийг нь өгч байна. Хэт хөнгөлөлттэй гэрээ хэлэлцээг цаашид хийж болохгүй шүү гэдгийг хэлье.Шатахууны үнэ гэхэд Улаанбаатарт хямдхан, орон нутагт  үнэтэй байдаг.

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Орон нутаг, алслагдсан хязгаар сумдаа дэмжих бодлогыг үе үеийн Засгийн газар явуулж ирсэн. Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн орлогын татвар өөрөөр байдаг. Тийм учраас тусгай зөвшөөрлийн 50 хувийг үлдээдэг болъё гэдэг асуудлыг оруулсан юм.

 

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

-Орон нутгийн шинж чанартай хууль байдаг. Орон нутагт автомашин зэрэг үл хөдлөх хөрөнгийн татвар Улаанбаатараас бага байдаг. Бүх татварын хүрээнд бүс нутагт нь таарсан байдлаар зохицуулалт хийвэл эргээд татварын асуудал үүснэ.

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Алслагдсан сумдад хүн ам цөөн, Улаанбаатарт иргэд төвлөрч, нүүж байна. Үүнийг зогсоох, төвлөрлийг бууруулах, үүссэн  асуудлыг зохицуулах арга хэмжээ нь алслагдсан бүс нутагтаа татварын хөнгөлөлтийг бий болгох асуудал. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Улаанбаатараас бусад бүсэд чөлөөлье. Ингэхдээ уул уурхайг, харилцаа холбооны асуудал хамаарахгүй. Ингэснээр 5 тэрбум төгрөгийн татвар хумигдаж байна лээ. Хувь хүний орлогын албан татварыг Улаанбаатараас бусдадчөлөөлөөд өгвөл  60 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт эдэлнэ. НӨАТ-ын босгыг нэмэгдүүлснээр өнөөдөр 0-100 сая төгрөгийн орлого олдог аж ахуйн нэгжүүдийн тоо нь нийт татвар төлөгчийн 80орчим хувийг эзэлдэг. Эдэндээ дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төсөл санаачилсан.  НӨАТ-тай холбоотой 2.6 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ хуулиудаа өргөн бариад хэлэлцээд явъя. Эдийн засгийн хямралтай үед татвар үнэхээр хүндрэл учруулж байгаа.  Татварын дарамт, хяналт шалгалт хэрээс хэтэрсэн. Татварын байцаагч нар өөрсдөө урамшуулал авч байгаатай  энэ нь холбоотой.

 

 

УИХ-ын дарга З.Энхболд:

С.Баярцогтын ажлын хэсэг дээр одоо байгаа татвартай холбоотой хуулиудаа нэгтгэе. Хэлэлцэх эсэх дээр орохын өмнө УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад нэгдсэн ойлголцолд хүрье.

 

 

ТЕГ-ын дарга н.Ариунсан:

-Дүүргийн татварын дарга нар урамшуулал авсан буруу жишиг 10-аад жил явсан юм билээ. Улсын төсвийн давсан орлогоос 20 хувийн урамшуулал авдаг байсныг болиулаад орон нутгийн төсөвт урамшуулал өгч эхэлжээ. Өнгөрсөн жил 1 гаруй тэрбум төгрөгийн асуудал гарсан. Хяналт шалгалтын хувьд татвар дээр байгаа ажиллагаа өргөн болсон. Татварын шалгалт маш их байна. Тийм учраас ажил авснаас хойш татварын хяналт шалгалтын байцаагч нарын тоог 50 хувь бууруулсан. Хяналт шалгалтыг ямар хугацаанд оруулах талаар хуулийн төсөл оруулна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Аваргын тавьж байгаа асуудал маш зөв шүү. Тусгай зөвшөөрлийн орлогын 50 хувийг сум, орон нутагт нь олгоно гэдэг бол эх орноо сэглүүлж дуусах л үр дүнд хүргэнэ шүү. Энэ 50 хувиар ч сумдууд олигтой юм хийхгүй, гарын салаагаар гоожсон элс шиг л алга болно. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 20 хувийг нь суманд нь үлдээнэ гэдэг бол зүгээр л хэл амыг нь дарах арга юм.
2015-05-03
Zochin:
Odoogoos hedhen jiliin umnu lhagvajav bas orilsoor baigaad 4 terbiin tatvariig huchingui bolgoj baisan ene nuhriin urbanikiig sain shalgaj polishoos hereggui hogiin darsan nogoo oruulj ireed ulsiin balutiin nuutsiig homsduulj baidag ner tur huutsuldugch hogiin nuhur
2015-05-02
Bat:
Neeree tegsen shuu tatvaraa uguhgui baij bai huchingui bolgoh gej baigaa geed uhuulaad baisan
2015-05-02
Зочин:
Lhavagjav tom aka giin neguud huuramch tailan gargadagiig meddeg um baina tegeed urshuuliin huuli garah gej baigaa gej uhuulaad bainalee iimd tom aj ahuinuud tatvaraa uguhuu baisan iim uchiraas lhagvajaviig barimchlan baitsaalt avah heregtei ene bol turiin esreg gemt hereg mun
2015-05-02
Aruisand:
Interneteer tatvariin tootsoo hiij. Bolood baihad tatvariin albaniihiig 100 tsomotgoh heregtei
2015-05-02
Zochin:
Dampuurah gej baigaa jijig aj ahuigaas tatvar avaad hereggui. Tatvariin baitsaagch geed zugeer avilgal avah geed Suuj baidag shaagildsan olon avgaig tsomotgoh bur baihgui bolgoh heregtei tatvariin toots oog interneteer avch baihad ene olon avgaigaar yu hiihev ger orondoo
2015-05-02
Зочин:
Mongol feration
2015-05-02
Зочин:
Юм хийээр л байх юм даа энэ хун
2015-05-01
Zochin:
Eronhiilogch Elbegdorj oron nutgiin humuus medeh estoi gej huuli zorchij yridag bolohoor Mongol uls holboonii uls shig bolj baigaa ym.Udahgui baahan Bokoharam bulegleluud garch irne dee.Elbegdorj l iim bolgood baina,gomdloo tuund hel Saihanbilegee
2015-05-01