Амиа үрэгдэгсдийн ар гэрт нөхөн төлбөр өгч эхэллээ
2015-05-01

Балба улсад өнгөрсөн долоо хоногт 7.8 баллын хүчтэй газар хөдөлж, өнөөдрийн байдлаар 6204 хүн амиа алдаж, 13 мянган хүн гэмтэж, бэртсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын Засгийн газар хохирогчдод 100 мянган рупи буюу 1000 ам.доллар олгож эхэлсэн байна.

 

НҮБ-ын тооцоолсноор найман сая хүн газар хөдлөлтийн уршгаар орон гэрээ алдаж, хохирол амссан аж. Засгийн газар эхний ээлжинд амиа алдагсдын гэр бүлд дээрх нөхөн төлбөрийг олгож эхэлжээ.

 

Нөхөн төлбөр авах гэсэн олон сая хүмүүс, Катманду хотын Захиргааны байрны өмнө урт дараалал үүсгэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн гэв. Тус улсын Ерөнхийлөгч Рам Баран Ядав “Засгийн газар бүх хүний амьдралыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулах болно. Бид яг одоо эв найрамдалтай байх учиртай. Нэг нэгнээ хүндэл, хайрла. Би бүхий л бололцоогоо ашиглах болно” гэж хэлжээ.

 

Олон улс ойролцоогоор 30 сая ам.долларыг Балбад хандивлаж, Катманду хотыг сэргээн босгоход тусламж үзүүлсээр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
юуны нехен телбер харин яаралтай тусламж л биз
2015-05-01