Согтуу жолооч хүн гэмтээжээ
2015-05-01

СБД-ийн нутаг дэвсгэр Тоосгоны гудамж, Мандах хүнсний дэлгүүрийн урд замд Бенз маркийн автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явган зорчигч 60 настай эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн байна.

Явган зорчигч Э нь мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

 

Өнгөрөгч хоногт согтуу жолооч зам тээврийн осолд холбогдсон осол 3, согтуу явган зорчигч зам тээврийн осолд өртсөн нэг тохиолдол гарсан байжээ.  Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна. 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин