Чуулган хаалттай үргэлжилж байна
2015-05-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд  Ерөнхий сайд татварын эрхзүйн орчин, цаашид хийх арга замын асуудлаар гишүүдийн асуултад хариулж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Гадагшаа чиглэсэн ажилд уургийн морь шиг зүтгэж, дотогшоо чиглэсэн ажилд хашин морь шиг зүтгэдгээ болимоор байна. Хөрөнгө оруулалтын мөнгийг нь өгсөн бол бизнесийн үйл ажиллагаа идэвхжүүлэх байсан. Хямралаас хумисанаар гарахгүй. Гадаадын татвар төлөгч нар мөнгөө Монголоор оруулдаг болох хэрэгтэй.  Татвар нуун дарагдуулах нь гэмт хэрэг биш гэж хэлж болохгүй. Татвараа нуун дарагдуулсан асуудалд хууль хүчний байгууллагууд нугалаа хийж байгаа бол ил гаргах хэрэгтэй. Төр татвар төлөгчдөд хандсан хүмүүнлэгийн байгууллага биш. Татвараа төл, төсвөөс өгөх ёстой мөнгийг нь өг.

 

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

-Төсөв хүнд байгаа. Жил бүрийн эхний улиралд энэ байдал үргэлжилдэг. Ямартай ч цалин, тэтгэврийг бүрэн хийж байна. Хөрөнгө оруулалтыг энэ сард эхнээс нь хийж эхэлнэ. Эхний ээлжинд зээлтэй байгаа аж ахуйн нэгжийг хүүгийн дарамтаас гаргана.  Дотоодын бондоор их хэмжээний өр тавигдсан байсан. Тиймээс тодорхой хэмжээнд хүүгийн зардлыг өгч байгаа.

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Татвараас зайлсхийхэд л эрүүгийн хуулиар шоронд хоригддог байдлыг зогсооно. 38 сая төгрөгийн татвар дээр эрүүгийн асуудал үүсч байгаа. Энэ асуудлыг зохицуулах санааг хэлсэн. Тийм учраас мушгих асуудал байхгүй.  

 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар:

-Татварын эрхзүйн асуудлаар бид хамгийн баялаг түүхтэй улс. Монгол татварын маш сайн хуультай байсан. Хамгийн хүнд НӨАТ аж ахуйн нэгж дээр тусч, хуурамч падан гарч байна. Энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барихаар дарагчих юм. Эдийн засгийн өршөөлийн хуулиа Эрүүгийн өршөөлтэй хамт оруулж ирэх хэрэгтэй. Яахаараа зээл авсан хүмүүст өршөөл байх ёстой юм.

 

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Татвар төлөгчдийнхөө цар хүрээг тэлэх бодлого зайлшгүй шаардлагатай байна. Ажилгүйдлийг бууруулах арга замаа тодорхойлмоор байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэцэд зарцуулмаар байна. Татвар төлөгчдийн мөнгөөр зах барьдгаа болих хэрэгтэй.

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Цалингийн зардал 30 хувь байгаа нь үнэн. Төсвийн зардлын 60 хувь нь цалин, халамжийн чиглэлд гардаг. Хөрөнгө оруулалт 7 хувийг эзэлдэг. Тийм учраас нийгмийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт  оруулах, сангийн зөв менежменттэй болох хэрэгтэй.

Ийнхүү Ерөнхий сайдын цаг өндөрлөлөө. Эдүгээ чуулганы хуралдаан хаалттай үргэлжилнэ. Хаалттай хуралдаанаар Цэргийн бодлогын асуудлыг хэлэлцэх юм.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Xaalttai ch bai neelttei ch odoo ch taviad tuusan baikhaa
2015-05-02
Mongol:
Xaalttai ch bai neelttei ch odoo ch taviad tuusan baikhaa
2015-05-02
Zochin:
Tegeh heregtei, engeh heregtei gej yarihdaa bas gargalgaagin zaagaad ogchihmoor uym, tiim l mundag meddeg gishuud uym bol.daanch oligtoi sanal bolgochih uymgui humuus dee. Esvel gargalgaan deeree margaad heden jil zogsochihdog, yaya daa.
2015-05-02
Зочин:
хурал хаалттай хийгээд хэрэг байдаг юм уу?? Хайр заралсан,хажуудахаасаа өрсөж том мэдлэгтэй хурц нүдтэй,түмэн олондоо хэмжээлшгүй хайр зарланБонивурын зүрх сугалдаг шиг амаа худалдаг УИХ-ын гишүүн- хов зөөгч нараас5 минут тэсгэлгүй Шовойгоод л сурвалжлагч нарт хөөрөн , эсвэл ам халаагч усаа ууж байгаад цангаагаа гаргах байлгүй? төрийн хурал хаалттай л бол Цоож л гэсэн үг. задлаад хайр зарлаад өрөнд орсон,чадваргүй төр ...гээд далан долоон булчирхай тоочоод байхаар нотлоод л зохих байгууллагад нь өгөөч??Түмэн олныг хүндлэхгүй ховын үгээр залхааж бна шүү!!Түшээд нэр түр авагсадаа???
2015-05-01