Си даргын анхны селфи
2015-05-02

Өнгөрсөн сарын 21-24 хооронд Индонезийн нийслэл Жакарта хотноо Ази, Африкийн удирдлагуудын эдийн засгийн хамтарсан чуулга уулзалт зохион байгуулагдсан билээ. Энэхүү уулзалтад 20 орны удирдлагууд оролцсон юм. Тэгвэл тус чуулга уулзалтад оролцсон хамгийн хүндтэй эрхэм бол  БНХАУ-ын дарга Си Зиньпин байсан билээ.

Уулзалтын үеэр Индонезийн парламентийн гишүүн Фидель Зон гэгч Си даргатай селфи хийсэн тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Си даргатай хамтдаа авахуулсан селфи зургаа твиттертээ нийтэлж, “Гайхалтай хүн” гэж жиргэжээ. Тус селфи зургийг Си даргын анхны селфи гэдгийг Хятадын Синьхуа агентлаг баталжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Б.Ринчен гуайгаас нэг хүн оочер гэдэг орос үгийг монгол хэл рүү юу гэж орчуулвал зохимжтой талаар асуужээ. Б.Ринчен гуай "Яах юм, хаанаас гаралтайг нь хүмүүс мартахгүй. Оочероороо байж байг" гэсэн гэдэг. Ажлын оновчтой биш зохион байгуулалтаас болж оочер үүсдэг. Тэгэхээр энэ нь оросоос орж ирсэн зүйл юм аа, орж ирсэн улсыхаа үгийг ашиглаад л байж байг гэсэн санаа юм. Айхтар ажиллаж байгаа юм шүү, толгой нь.
2019-06-19
ккк:
Ер нь хэт туйлшрах муу. Хэт их монголчилбол дараа нь англи эсвэл гадаад үгээ бас л цээжлэх хэрэг гардаг. Конус, цилиндр гэх мэтийн маш их тархсан үгүүдийг орчуулах шаардлагагүй гэж үздэг. Гэтэл эдгээрийг шовхолжин, бортголжин гээд орчуулбал хүнд шууд конус, цилиндр гэж буухгүй. Шварцийн техникийн толь дээр ингэж орчуулсан байдаг. Шварц гэдэг хүнийг шүүмжлэх гээгүй шүү. Зүгээр л хувь хүний бодол.
2018-04-25
Монгол хүн:
Селфи гэдэг үгээ аялгуу сайхан Монгол үгээрээ орчуулаад бичиж чадахгүй бол юм сараачаад хэрэггүй. Одоо зурагтаар тохиолдол кэйс, тоглолт гэйм, нэвтрүүлэг контэнт гэх мэтээр нэг их мэдлэгтэй хазгай муруй ярьсан юмнууд их болсон байна. Хуучин монголоор бичнэ гэж эргүүтэж байхаар ядаж монголоороо сайхан ярьсан нь дээр. Мөн Пиис тавр . плас гэж эргүүтэж байхаар ордон, цамхаг гэх мэт Монголоороо утга төгөлдөр нэртэй болгож хотоо Английн колонн байсан юм шиг нэр өгөхөө больё .