Малын хулгайтай тэмцэх асуудлаар зөвлөлдөв
2015-05-02

Баянхонгор аймгийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд уулзалт зөвлөгөөн зохион байгуулсан байна.

 

Тус аймгийн Шаргалжуут багт зохиогдсон уг зөвлөгөөнд Хууль зүйн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Төв, Баянхонгор аймгийн ГХУСАЗЗөвлөл, цагдаагийн газрын удирдлагууд оролцсон байна.

 

Мөн холбогдох алба хаагч, ажилтан нарыг оролцуулан нутгийн захиргааны бүх шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “Мал хулгайлах гэмт хэрэгтэй  тэмцэх, урьдчилан сэргийлэх бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор зөвлөлджээ. 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин