Кейт Миддлтон охинтой боллоо
2015-05-03

 

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддлтон өчигдөр өглөөний 8.35 цагт амаржиж охинтой болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ханхүү, гүнжтэн өнөөдөр шинэ хүнийхээ хамтаар Лондон хотноо байрлах Мария эмнэлгээс гарч, бяцхан охиноо ард түмэндээ танилцуулсан байна.  Гүнжтэн эмнэлгээс гарахдаа шар, цагаан өнгийн даашинз өмссөн байсан бол бяцхан гүнж цагаан өнгийн өлгийтэй байжээ. Уильям том хүү Жорж Александр Луигийн байрлаж буй хатан хааны ордон руу эхнэр, охиноо дагуулан явсан байна. Тэрбээр охиндоо ямар нэр өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа ч гэрчүүдийн мэдээлснээр ханхүүг ээжийнхээ нэрийг өгч магадгүй гэв. Кейт хүртэл охинтой болбол Диана гүнжийн нэрийг өгнө хэмээн мэдэгдэж байсан билээ.

 

Шинэ хүнийг харахаар гүнжийн амаржсан эмнэлгийн гадна 3000 гаруй иргэн нойргүй хоносон байна.  Гүнж охинтой болсон гэх мэдээллийн дараа ханхүү Чарльз твиттертээ “Бурхандаа баярлалаа” гэж жиргэжээ.

 

Гүнж Кейт Миддлтон өнгөрсөн 2013 оны долоодугаар сарын 23-нд ханхүү Жоржийг төрүүлсэн билээ.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Anglichuud aguu ard tvmen shvv vneheer hvchtei hvn torolhtonii baharhal bolson super tergvvlegch tvvhiin alich ved mandaj irsen ard tvmen dee tsaashdaach angli delhii ertontsiig tergvvlegch ornuudiin neg baih bizdee ene aguu ornii hanhvv geheer monch aztai zaluu shvv goy yumaa
2015-05-04
Yag:
Yag elents emee
2015-05-04
иргэн:
Гүнж гэж хаан угсааны хадамд гараагүй охин хүүхдийг нь хэлдэг байх аа. Хан хүүгийн хатан л гэмээр юм.
2015-05-03
хөөрхөн:
ээж шигээ үзэсгэлэнтэй болох байхаа
2015-05-03