Блум “UNICEF”-ийн элч боллоо
2015-05-03

 

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн сан буюу “UNICEF”-ийн элчээр сонгогдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр “UNICEF”-ийн элчээр сонгогдсон тухайгаа мэдэгдэж, твиттерээрээ дамжуулан Балба улсад туслахыг уриалсан байна. Блум “Олон улс нэгдэж байгалийн гамшгийн уршгаар олон зуун хүнээ алдсан Балба улсад тусламжийн гараа сунгацгаая. Бид чадна. Хүн төрлөхтөн ямар ч байгалийн гамшиг, гэнэтийн зүйлд өвдөг сөгдөхгүй. Одоо нэгдэх цаг нь боллоо” гэж жиргэжээ.

 

Мөн “UNICEF”-ийн төв сайтад Блумын Балба улсад туслахыг уриалсан 10 минутын видео бичлэгийг байршуулжээ. Тус бичлэгт жүжигчин эр Балба улсад болон гэнэтийн байгалийн гамшгаар олон зуун хүүхэд хохирол амссан. Энэ бүхнийг хараад суухад үнэхээр бэрх байна” гэсэн байна. Орланда Блум энэ сарын 15-нд “UNICEF”-ийн төлөөгчдийн хамтаар Балбын нийслэл Катманду хотноо очихоор болжээ.

 

Тэрбээр 2008 онд тус байгууллагын элчээр ажиллаж байсан юм.

Shuud.mn
Сонин хачин