Обама ханхүүд баяр хүргэв
2015-05-03

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон тэргүүн хатагтай Мишель Обама нар Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямд охинтой болсонд нь баяр хүргэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Обама твиттертээ “Ханхүү Уильямд баяр хүргье. Танай гэр бүл болон Их Британийн ард түмэнд чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлж байна. Лондонд айлчлах боломж олдвол бяцхан гүнжтэй заавал танилцах болно” гэж жиргэжээ. Тэрбээр мөн Үндэсний радиод ярилцлага өгөх үеэрээ “Уильям бид хоёр сайн найзууд. Ханхүү охинтой болсон гэх мэдээгээ хамгийн эхэнд мэдэгдсэн. Бидний нөхөрлөл үүрд мөнх” гэж ярьжээ.

 

Гүнжтэн Кейт Миддлтон эмнэлгээс гарсны дараа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон баяр хүргэсэн байна. Мөн дуучин Шерил твиттертээ “Бурхан минь Британи бяцхан гүнжтэй боллоо” гэсэн бол хөлбөмбөгчин Дэвид Бекхэм “Баяр хүргье. Гайхалтай мэдээ байна” гэж жиргэжээ. Лондонгийн төвд гүнжийг охин төрүүлсний дараа 1000 ширхэг ягаан өнгийн бөмбөлөг хөөргөжээ.

Shuud.mn
Сонин хачин