ААШТ энэ сарын 6-нд эхэлнэ
2015-05-04

Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-9-ны өдрүүдэд Доха хотноо зохион байгуулагдана. Энэ жил эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮIII дахь аварга шалгаруулах тэмцээн болж буй юм.

 

Тэмцээний тэмцээний үеэр Азийн бөхийн холбооны их хурал болох бөгөөд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж оролцох аж. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 57 кг-д Эрдэнэбатын Бэхбаяр, 61 кг-ын жинд Батболдын Номин, 65 кг-д  Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран нар барилдана. 70 кг-д Гантулгын Идэрхүү, 74 кг-д  Доржваанчигийн Гомбодорж, 86 кг-ын жинд Пүрвээгийн Өсөхбаатар, 96 кг-д Доржхандын Хүдэрбулга, 125 кг-ын жинд Нацагсүрэнгийн Золбоо зодоглоно.

 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Цогтбаатарын Бямбазаяа, 53 кг-д Эрхэмбаярын Даваачимэг, 55 кг-ын жинд Пүрэвдоржийн Орхон, 58 кг-д Спортын мастер Энхбатын Гантуяа хүч үзнэ. Мөн 63 кг-ын жинд Энхбаярын Цэвэгмид, 69 кг-д Шархүүгийн Түмэнцэцэг, 75 кг-ын жинд Бадрахын Одончимэг Азийн аваргын төлөө хүч үзэхээр Дохаг зорьсон.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
zochin:
choloot boh goy sport shvv bi choloot bohod dendvv hairtai bagadaa hicheellej bailaa vneheer goy sonirholtoi bohiin torol shvv pvrebbaatariin barildaaniig harj osson doo sain boh baisan odoo dasgaljuulagch boljee azidaa iranchuud tasarhai shvv bas japan uzbekstan enetheg hvchtei bohchvvdtei iranii bohchvvd azi baitugai delhiid aldartai shvv uran goy barilddag mundag mundag choloot boh saihan
2015-05-05