Даргын “заяатай” Г.Тэмүүлэн
2015-05-04

“Баян хүмүүс гурван төрд нүүртэй” гэлцдэг. Иймээс ч, монголын томоохон улстөрч, бизнесмений хүүхдүүд сонгуульд “ногоон гэрлээр” нэр дэвшин өрсөлдөж, албан тушаалд хүссэн местэн дээрээ “өв залгамжлагч” мэтээр томилогддог жишиг манайд тогтоод буй.

 

Үүний нэг тод жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн юм. Тэрээр 2012 оны сонгуулийн урд жилээс л аавынхаа төрсөн нутаг болох Архангай аймгаас нэр дэвшихээр бэлдэж байгаа сураг сонсогдож эхэлсэн. Түүний сонгуулийн сурталчилгааны ажлыг аав нь өөрийн биеэр хийж, наадмаар Архангай аймагт очиж хүүгийнхээ нэр дээр хоёр насны морь уралдуулсан бөгөөд хоёуланд нь түрүү авч байсан билээ. Энэ нь хүүгээ олонд таниулах гэсэн түүний бас нэгэн “арга” байсан бололтой. Наадмын дараахан тэрээр дахин нутагтаа зочилж,  аймгийн төвийн бүх айлуудаар орж 20 мянгатын дэвсгэртээр золголт хийн “санаагаа” ойлгуулаад амжсан гэнэ лээ. Дараа нь, бүр сумдын айлуудаар орж “золголт” хийхээр явлаа хэмээн тухайн үед мэдээлж байсан юм. 

 

Мөн Ч.Ганзориг дарга өөрөө эсвэл хүүгээ Архангайд нэр дэвшүүлэх гээд 25, 50 кг-ын шуудайтай гурил айлуудад тараан, дадсанаараа байн байн морь уралдуулан хишиг түгээж, азтай заримд нь мөнгөн аяга тарааж байсан ч 2011-2012 он шилжих шинэ жилийн үеэр гурав хоног Ганцхудагт “морилсон” нь ихээхэн юм бодогдуулж, өөрийн санаархлаа хазаарлах хүчин зүйл боллоо гэж тодорхой хүрээнд яригдаад өнгөрсөн билээ.

 

Гэвч түүний хүү Г.Тэмүүлэнг оюутны ширээнээс шууд даргын ширээнд залраад, бууж үзээгүй “азтай аавын хүү” гэж болохоор. Тэрээр багагүй хугацаанд "Оюутолгойн" ТУЗ-ын гишүүн байж, Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирлаар ажилласан юм.

 

Мөн Шийдлийн засгийн газар шинээр байгуулагдах үед нэлээн олон “томчуудын” хүүхдүүд дэд сайдад нэр дэвшсэн хэдий ч Г.Тэмүүлэн ганцаараа товойн шалгарч, Уул уурхайн дэд сайдаар томилогдож чадсан.  Бас НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болоод амжив.

 

Эндээс харахад, “ГОК”-ын хунтайж асан энэ залуу баргийн хүмүүсийн зүүдлээд ч хүрэхгүй өндөрлөгүүдэд залраад амжсан байх юм. Тэр үнэхээр тийм супермен юм болов уу гэхээр бас хараахан үгүй ч юм шиг. Ямартай ч, Монголын “саалийн ганц үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан эцгийн “буян” түүнд хангалттай нялздаг бололтой.

 

Намынх нь журмын нөхөд дотор түүнээс ч хавьгүй илүү чадвар чансаатай залуус үй олноороо байсаар атал ганц түүнийг л “хотон дотор тавьсан хуц” мэт өндөр албан тушаалуудад томилоод байдаг нь цаанаа их л нарийн учир жанцантай байж мэдэхээр.

 

Мөн 2016 оны сонгуульд Г.Тэмүүлэн хүүгээ нэр дэвшүүлэх бэлтгэл ажлыг эцэг нь хийж байна гэсэн таамаглалын үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ.

 

 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Haha:
Oyutolgoin tuz in darga genee bas. Aldag garaa
2015-05-05
Зочин:
мөнгөөр ажил албан тушаал авдаг улс төрд ордог ,дарга ,саид болдог хууль тогтсон шшүү дээ. ганзориг эрдэнэтиин захирал хииж хэдэн арав ,зуун сая доллар олсон . хүү нь ерөнхии саид болсон ч болохоор мөнгө баигаа ш дээ.өөр таилбар гаргалгаа алгаа.
2015-05-04
irgen:
Erdenetiin mengiig ideed tuugeeree namdaa sanhuujilt egeed huugee alban tushaald tavij baigaa ni gants ene bish shuu dee. Luvarchdiin huuhduud luivarchin l baih bolno. Bolgoomjilj baival zohih humuusiin neg dee
2015-05-04
Үнэн үг:
Феодалын угсаа залгамжлах ёс манайд тогтоод удаж байна. бөгсөө зөв арчиж чадахгүй жулдрай нараа эрх мэдэл, төсвийн мөнгөөр баяжсан Ганзорг мэт нь хөөрөгдөж Монгол орныг үгүй хийх аянд мордуулж байна. Ганзориг 10 гаруй жилийн өмнө хэмхэрхий ассентээс өөр юмгүй л байсан Сайдын сэнтий, Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр их баяжиждээ. төрөөс төрсөн тэрбумтаны нэгдээ хөрөнгөжсөн түүхийг нь шалгах хэрэгтэй.
2015-05-04
kkk:
hriltsaand manai dood kurs bsan batsaan l bn sh dee.Ohin l erguulj chadah bh
2015-05-04
Bnnkhy:
Etseg ni tsuut luivarchin yum chin ene bas l luivarchin bidni etseg eh Ed nariin tejeeh tatvar tulj irsen odoo bid nar Ed nariig tejeeh gej zutgej bna da Ed nariin mungu bayan Hun gej yu bhav de hulgai hiij hudlaa helj bugs doloohdoo perfect shu de
2015-05-04
ЗОЧИН:
ЭЦЭГ, ХҮҮТЭР ХЭН БОЛОХ, ЮУ ХИЙСЭН, ИЛ БОЛОХ ЦАГ ИРЖЭЭ.
2015-05-04
Зочин:
uneheer chadaltai,bolovsroltoi bval yahiin. Bitgii hund ataarhliin setgeleer handaj baigaach manaihaan.
2015-05-04
Mongol:
Udam zalgamjlagch xaant zasagtai arai boloogyi baimaar
2015-05-04
Зочин:
munguu gej. iim l bn da
2015-05-04
nagi:
baynii huuhduud davarch bgaa l da aav nartna l gol uchie bii
2015-05-04