Цус бэлэглэх аянд 100 гаруй хүн нэгджээ
2015-05-04

Эрүүл мэнд, спортын яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ.

 

Энэхүү уриалгыг Монголын улаан загалмай нийгэмлэгээс  хүлээн авч, дэмжин энэ сарын 1-ны  өдөр “Цус бэлэглэх өдөр”-ийг зохион байгуулжээ.

 

Уг уриалгын хүрээнд МУЗН, ЭМСЯ, ЦССҮТ болон Монголын донорын холбоо хамтран зохион байгуулж, сайн дурын байгууллагуудын сүлжээ, Нийслэлийн замын цагдаагийн газар, “Талх чихэр” ХК, “Оргил хүнс” ХХК гэсэн байгуулагууд дэмжин оролцсон байна.

 

Энэ өдөр МУЗН-ийн Улаанбаатар хот дахь ажилтан албан хаагчид, Сайн дурын байгууллагуудын сүлжээний 23 байгууллагын залуучууд, Нийслэлийн замын цагдаагийн албан хаагчдаас бүрдсэн 100 гаруй хүн оролцсож, найман литр орчим цус бэлэглэн эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсэд нэгджээ. Энэ сарын 8-нд тохиох Дэлхийн улаан загалмайн өдөр, Хүмүүнлэгийн өдрийг угтан энэхүү арга хэмжээг зохион байгуулсан  аж.

 

Дашрамд дуулгахад, МУЗН нь Донорын тухай хуулиар заагдсан үүргийн дагуу цусны донорын эгнээг өргөжүүлэх, ийн тулд донорын хөдөлгөөнийг сурталчлах ажлыг улсын хэмжээнд явуулдаг. Энэ хүрээндэ энэ оны нэгдүгээр улирлын байдлаар явуулын хэлбэрээр цус цуглуулах үйл ажиллагааны 68 хувийг зохион байгуулсан байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин