Мал хулгайлах зорилгоор хил давжээ
2015-05-04

Хилчид дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 4-ний өдрийн хооронд улсын хилд хилийн дэглэмийн болон хил орчмын нийт 10 удаагийн зөрчил гарсныг хууль зүйн дагуу шийдвэрлэлээ. Тодруулбал, Увс аймаг дахь хилийн ангийн хариуцсан хэсгээр дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлээр ОХУ-ын талаас морин уналгатай хоёр хүн улсын хил зөрчин дөрвөн тооны адуу хулгайлсныг хилчид үйлдэл дээр нь саатуулсан байна. Энэ хил зөрчигчид нь ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах улсын иргэд байсан бөгөөд мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчсөн болохыг шалгалтаар тогтоож, ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. Мөн Сэлэнгэ аймаг дахь хилийн хэсгээр тавдугаар сарын 2-нд самар түүх зорилгоор улсын хил зөрчсөн Дархан-Уул аймгийн харьяат 16 иргэнийг хилчид илрүүлэн саатуулж, шалгаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин