Ким Чен Уны ”орлогч” Путинтэй уулзав
2015-05-05

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн долоо хоногт улсын ажил ихтэй байгаа учир ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдах агуу их ялалтын 70 жилийн ойн баярт оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэхүү мэдээллийг Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталж "Ким Чен Ун ялалтын баярт оролцохгүй” гэсэн юм. Тус түүхэн баярт Хойд Солонгосыг төлөөлөн “Хөдөлмөрийн нам”-ын дарга, Хууль тогтоох байгууллагын тэргүүн Ким Ёо Нам оролцохоор болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хөдөлмөрийн намын төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр Ким Ёо Нам агуу удирдагч Ким Чен Ун болон ард түмнээ төлөөлөн Москва хотноо очиж, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар болсон гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Удирдагч болон Хойд Солонгосын ард түмэнд талархалаа илэрхийлмээр байна. Улсынхаа нэрийг үргэлж өдөрт өргөх болно” гэж хэлжээ. Ким Ёо Нам өчигдөр Пхеньянаас Москва хотноо хүрэлцэн ирж Ерөнхийлөгч Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев, Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин