Далласт цагаачид халдлага үйлдэхийг завджээ
2015-05-05

АНУ-ын Даллас хотын “Curtis  Culwell” төвийн дэргэд халдлага үйлдэхээр завдсан хоёр исламын шашинтай залууг цагдаагийнхан буудаж, аюулгүй болгосон билээ. Тус хотын “Anti-Muslim art” галлерейд исламын шашны тэргүүн Мухаммедийг шоглосон зургийн үзэсгэлэн нээгдээд байсан юм. Халдлага үйлдэхээр завдсан этгээдүүд тус галлерейд нэвтрэх зорилготой байсан нь тогтоогдсон бөгөөд машинаас нь гар буу, тэсрэх бодис болон галлерейн газрыг зургийг олжээ.  Гэмт этгээдийг Элтон Симпсон, Надир Софи гэдэг бөгөөд Иранаас ирсэн цагаачид байжээ.  

 

Элтон Симпсон халдлага үйлдэхээсээ өмнө 10 минутын видео бичлэг хийсэн бөгөөд Тэрбээр “Тун удахгүй Америк айдаст автах болно. Ариун исламыг шашныг доромжилсон бүхэн үхэх болно” гэж ярьжээ. Энэхүү бичлэгийг “ABC” телевизэд үзэгчдээ үзүүлж, сэрэмжтэй байхыг сануулсан байна. Тагнуулын төв байгууллага “Элтон Симпсон орон даяар эрэн сурвалжлагдаж байсан. Хэд хэдэн халдлага үйлдэж, оролцож байсныг тогтоосон. Харин Надир Софигийн талаар мэдээлэл дутмаг байна” гэж мэдэгджээ. Харин Симпсоны аав Дунстон Симпсон “ABC” телевизэд “Миний хүү юу гэж амиа золиослох билээ. Итгэхэд үнэхээр бэрх байна. Хүү минь хэт даврагч биш” гэж ярьсан байна.  Даллас хотноо болсон халдлагын цаана ямар нэгэн зэвсэгт бүлэглэл байгаа эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд их зөнч Мухаммедийн туслах Шариан аль Лит твиттертээ “Эрэлхэг хөвгүүддээ баярлалаа” гэж жиргэжээ. АНУ-ын эрх чөлөө нийгэмлэгээс санаачилж, Америкт лалын шашны хүрээ тэлэхийн эсрэг” тэмцлийн хүрээнд Мухаммедийн шог зургийг үзэсгэлэн гаргасан байна. Энэхүү үзэсгэлэнд Мухаммедийн 80 гаруй төрлийн шог зураг багтжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин