Ами Адамс нууцаар хуримлажээ
2015-05-05

Холливуудын нэрт жүжигчин Ами Адамс 14 жил үерхсэн, найз залуу Даррен Ле Галлтэй энэ сарын 2-нд Калифорни мужид нууцаар хуримласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд 2006 оноос эхлэн хамтдаа амьдарч, дөрвөн настай Ларина гэх охинтой билээ.

 

Хуримын ёслолд хосын гэр бүл болон холливуудын 10 гаруй уран бүтээлч оролцсон байна.  Жүжигчин бүсгүйн агентлаг “TMZ” сайтад “Ами, Даррен нар хуримаа хийсэн. Тэд жаргалтай байгаа. Бал сараа тэмдэглэхээр Хавай явсан. Хос ирээд албан ёсны мэдээлэл хийх байх” гэж мэдэгджээ.  Хос өнгөрсөн сарын 30-нд сүй тавьсан бөгөөд Даррен сүйт бүсгүйдээ 560 мянган ам.долларын үнэтэй 16 каратын алмаазан шигтгээтэй бөгж өгчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин