“Би Жи Би Жи”-ийн нууцлаг эзнийг АТГ шалгаж байна
2015-05-05

Би Жи Би Жи компанийн балгаар нэлээн том асуудал үүсээд байгаа. Тус компанийнхан барилгын суурийн нүх ухахдаа зөвшөөрөгдсөн талбайг хэтрүүлснээс хажуугийн байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд заналхийлсэн. БГД-ийн 15 дугаар хорооны 16 дугаар байрны оршин суугчид гэрээсээ “хөөгдөн” зочид буудал, хамаатан садныдаа хоноглоод 12 хоног өнгөрөв.

 

Энэ асуудлыг үүссэн даруйд Би Жи Би Жи компанийн “том” эзнийг олохоор цагдаагийн байгууллагынхан ажиллаж эхэлсэн. Компанийн эзнийг ил гарч ирдэггүй, менежер нь гэх н.Ганбат  аливаа асуудал дээр компанийг төлөөлдөг гэж 16 дугаар байрны оршин суугчид болон БГД-ийн удирдлагууд мэдээлж байсан. Үүнийг нь батлах шиг асуудал үүссэний дараахан мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг танилцуулах, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал дээр “Би Жи Би Жи”-г төлөөлөөд менежер н.Ганбат л ирсэн. Ингэхдээ тэрбээр иргэдийн нүүлгэн шилжүүлэлт болон бусад зардалд нийслэлийн нөөцөөс гарч буй хөрөнгийг, 16 дугаар байрны суурьт хийх бэхэлгээ, хүчитгэл хийх, үерийн даланг сэргээх засварлах зэрэг сэргээн засварлах ажлын бүх хохирлыг компанийн зүгээс төлнө гэдгээ мэдэгдэж байсан.

 

Тэгвэл БГД-ийн цагдаагийн I хэлтсээс Би Жи Би Жи компанитай холбоотой асуудлыг шалгаж, олноос далд, нууцлаг байсан эзнийг илрүүлэн, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ.   

 

Түүний хэн гэдгийг хэлэх албаны эх сурвалж хараахан байхгүй байгаа ч хийсэн үйлдэл нь АТГ-т шалгуулах хэмжээний нэгэн аж.

 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэснээр барилга хоорондын зай зохих хэмжээнээс зөрчигдсөн, БХБЯ-аас суурийн ажилд гэсэн зөвшөөрөл авсан ч зассан байдалтайгаар иж бүрэн зөвшөөрөл болгож өөрчлүүлж, хоёр давхар зоорьтой 20 давхар барилгын зөвшөөрөл авсан. Барилгын ажлаа эхлүүлэхдээ хөрсний бэхэлгээ хийгээгүйгээс эргэн тойрондоо том асуудал үүсгэсэн Би Жи Би Жи компанийн нууц ноёнтон хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. Барилгын хууль дүрмийг зөрчиж, албан тушаалтнуудаар ч өөрийн хүслээр шийдвэр гаргуулсан энэ эрхэм чамгүй эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй нэгэн байхыг ч үгүйсгэх аргагүй.

 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
-“БИ ЖИ БИ ЖИ” ХХК-ИЙН УДИРДЛАГУУД НЬ ХЭН БЭ- Тус газар барилга барихаар газар ухсан компанийн эзэд нь “нууц” бололтой. Учир нь дүүргийн Засаг дарга, газрын албаныханд энэ мэдээлэл байхгүй гэлээ. Засаг дарга Д.Оросоо “компанийн удирдлагуудыг мэдэхгүй. Ерөнхий менежер н.Ганбат гэж хүн ирж уулзсан. Гарч байгаа хөрөнгө зардлыг гаргаж, хөрсийг хүчитгэх арга хэмжээ ав гэсэн үүргийг нийслэлийн онцгой комиссоос өгсөн. Энэ компани одоогоор хөрөнгө, мөнгө гаргах санхүүгийн боломжгүй гэсэн учраас нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаад дараа нь энэ компаниар нөхөн төлүүлнэ гэсэн шийдвэр гаргасан” гэлээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “БИ ЖИ БИ ЖИ” ХХК нь генерал Ц.Сандаг-Очирын хүүгийн компани гэх мэдээлэл гарч байсан юм.
2015-05-06
МОНГОЛ:
МОНГОЛЫН ТӨР МАФИ БОЛСОН НАМ ГЭДЭГ ЧИН МАШ АЮУЛТАЙ ЗҮЙЛ БАЙДАГ ЮМ БАЙНА ЗАЛУУ ХҮН ШИНЭЭР ТӨГСӨЖ ИРЭЭД ХИЧНЭЭН МЭДЛЭГЭТЭЙ ЧАДВАРТАЙ БАЙСАН ХАМААГҮЙ НЭГ ДАРГА ДЭЭР ОРООД Л УУЛЗХАД ӨМНӨӨС ҮЗЭЛ БОДОЛ ЧИНЬ АЛЬ НАМ БЭ Л ГЭДЭГ БОЛСОН БАЙНА
2015-05-06
land:
Zuv zugeer l gej dugnelt ni garsan bla shde.neg muu horlogchoos bolj iim olon hun ed hurunguuru hohirch bdg ter xxk ch gesen aimar hohirch bga shde. Busad ni zugeer l uls tur show hiij bhad unendee bol alban tushaaltnuud mungu avch l ugsun zuvshuurul bgashde.zuv zugeer 20 davhar baishingiin gazar zuvshuurul olodohuu mongold.
2015-05-05
Зочин:
манан будангын үлдсэн алга дарам газарт шовойлгоод л гишгэх газаргүй байшин барьж бна даа. хотын иргэд бид номхон хонь шиг өрлүүлээд л суугаад байх уу? энэ ногоон уутны бизнесмёныг л шалгах хэрэгтэй_ хотыг там болгож бна.
2015-05-05
увсаа:
батүүлийг бас давхар шалгах хэрэгтэйштэээ батүүлийг шалгавал ч олон хэргийн сэжүүр тайлагдандааа ачилтын компануудаас хичнээн саяыг авилгалд авч тэднийг хамгаалаад байна бүүр зоригийн хэрэг ч илрэх магадлалтай шалгах хэрэгтэй батүүлийг
2015-05-05
bg:
Nerii il zarlaacheee. Yagaad nuugaaad bgaa yum be. 16 r bairniihan oligtoihon hudluud sain shaardah heregtei dee
2015-05-05
Зочин:
ийм баяжчихсан, цайчихсан, дээрэмчид, луйварчидаас жирийн иргэд яаж орон байраа хамгаалах юмбэ ??????????????
2015-05-05
yanaa:
batuul uuruu bailgui
2015-05-05
Зочин:
Yun neriig ni zarlah ve shuud alah heregtei
2015-05-05
Зочин:
шалгаад нэрийг нь зарлах л хэрэгтэй ш дээ
2015-05-05
Зочин:
шалгаад нэрийг нь зарлах л хэрэгтэй ш дээ
2015-05-05