“Диплом” өвөртлөөгүй олны танил хүмүүс
2015-05-05

Манайхны хэлдэгээр мэргэжлийн дипломгүй буюу баклаврын гэрчилгээ өвөртлөөгүй олны танил хүмүүсийг танилцуулж байна.

 

 

"Зураач" Х.Баттулга

 

 

Бөхчүүд бизнес эрхэлбэл тун овсгоо самбаатай, зах зээлийн мэдрэмжтэй байдлыг өөрийн амьдралаараа харуулсан хүн бол УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулга.

 

Тэрбээр олны өмнө гаргачих боловсролын үнэмлэх, дипломгүй ч бөхийн татамигаас бизнесийн салбарт шургаж, амжилт бүтээл, бэл бэнчингээрээ өдгөө Монголын тэрбумтануудын тэргүүн эгнээнд жагсаж байгаа юм. Мөн улс төрийн өндөр рейтинг, үнэтэй тоглогч болж чадсан юм.

 

Сонирхуулахад, ноён “Женко” Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн гэдэг. Нэг ёсондоо бүрэн дунд боловсролтой нэгэн. Гадаад, дотоодгүй олон арван их дээд сургууль дүүргэсэн сэхээтнүүдтэй эн зэрэгцсэн ч, боловсролгүй, дипломгүйгээрээ дуудагдаж явсан удаагүй гэдэг. Яагаад гэвэл тэр хэзээ ч алдаа гаргадаггүй.

 

 

“Халдварт”-аас олдсон гоо үзэсгэлэн

 

 

“Мөнхий залуу” тодотголтой Э.Одгэрэл 1985 онд дунд сургуулиа төгсөөд “Халдвар судлал”-д угаагч хийдэг байжээ. Тэр үед загвар зохион бүтээгч Н.Соёлмаа хатагтай, одоогийн “Донж” төвийн Б.Төгөлдөр агсан нар түүнийг загварын тайзнаа хөтөлж оруулсан түүхтэй.

 

Анхлан “Шилмэл загварын ордон”-д угаагчаас бичээч рүү дэвшин ажиллаж загварын тайзнаа алхам алхмаар ойртсоор өнөөгийнхөө өндөрлөгт хүрч ирсэн замналтай. Эмнэлгийн угаагчаас загварын тайзнаа гялалзаж од, мөнхийн залуу, топ модель өргөмжлөлийн эзэн болсон түүнд дээд сургууль төгсөх зав чөлөө ч гараагүй, сонирхол ч байгаагүй биз ээ.
 

 

 “Гоёл” наадамд гуравдугаар байранд орсных нь төлөө түүнд 1989 оны туршид “Залуучуудын соёлын төв”-өөс зохиогдох бүх арга хэмжээнд үнэгүй орох эрхийн бичиг өгч байжээ. Дараа жил нь буюу 1990 онд “Монголын сайхан бүсгүй” буюу анхны “Монголын мисс” улсын уралдааныг зохион байгуулахад тэрээр тэргүүн байрыг Н.Мөнхцэцэгт алдан, “Мөнгөн эрдэнэ” шагналын эзэн болжээ.

 

Түүнийг “вьетнам” гэж хочилдог байсан бөгөөд “Чамайг Вьетнамын дайны үеэр олж авсан юм” гэж кино үйлдвэрийн ажилчид цаашлуулдаг байсан тухай Э.Одгэрэл хэвлэлд ярьсан байдаг. 

 

 

 

“Тооны ухаантай” түшээ

 

Мон Уран”-ы Б.Наранхүү мөн л баклаврын дипломгүй Төрийн түшээдийн нэг. Тэрбээр 1989 онд МУИС-ын дэргэдэх математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг гурван жил суралцаад орхисон төгссөн гэдэг. Гэсэн ч гүйлгээ ухаантай байвал заавал дипломтой хүн сайхан амьдардаггүй гэдгийг утгаар нь баталсан.

 

Б.Наранхүү дунд сургуульд байхдаа математикийн олимпиадад алгасахгүй оролцож, сургуульдаа “гавал толгой” алдраа мандуулж явсан тухай үеийнхэн нь ярьдаг.  Тэрбээр бизнест хөл тавих болсон нь эхнэртэй нь холбоотой.

 

17 настайдаа гэрлэсэн ч эхнэр нь зүрхний өвчинтэй тул хүүхэд төрүүлж болохгүй гэж эмч нар хэлжээ. Тиймээс эхнэрээ эмчлүүлэх 50 мянган доллар олохын тулд анх бизнест хөл тавьсан гэж өөрөө дурссан байдаг.

 

Ямартаа ч, “диплом”-гүй Б.Наранхүү Монголын тэргүүн баяны нэг болж чадсан нь ердөө түүний амьдралын ухаан, зөв зам, зөв тооцоолол, хөдөлмөр хүчийн үр шим.

 

 

 

Олон мэргэжил эзэмших хүсэлтэй мисс

 

 

Их дээд сургууль энэ тэрд орж цаг заваа үрэхийг хүсдэггүй хүн байхад эсрэгээрээ чухам түүнийг чухалчилж, хэдэн арван сургуулийн босго алхсан ч дипломгүй үлдсэн хүн олны танил хүмүүсийн дунд байна.

 

Тэднээс олны танил онцгой томоохон төлөөллүүдийн заримаас дурдвал Ц.Мянганбаярын ээлжит ахайтан мисс Д.Ариунцэцэг тэргүүтэн байх юм.

 

Аравдугаар ангиа дүүргээд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Япон-Англи хэлний орчуулагчийн хос мэргэжлийн ангид элсэн орсон боловч удалгүй сургуулиа орхисон Д.Ариунцэцэг ЭМШУИС-д суралцаж эмч болохоор шийдсэнээр сургууль сэлгэн нүүх гараагаа эхэлсэн гэж байгаа.

 

 

Улмаар модель бүсгүйд Анагаах ухааны их сургууль таалагдаагүй тул Сингапурт М.Хайрмаа охиноо өсгөхийн хажуугаар хэлний бэлтгэлд сурч мөн л замаасаа буцсан гэдэг.

 

 

 Үүний дараагаар эх орондоо Хартфорд инситутын бизнесийн удирдлагын ангид сурч эхэлсэн байна. Харамсалтай нь сурах хүсэл, сонирхол нь буурсан уу, сургуулиа орхин Удирдлагын академид элсээд нэг их удаагүй байгаа гэнэ. Харин энэ сургуулиас хэзээ гарахыг хэн ч таашгүй хэмээн ойр тойрныхон нь шивэр авирхийх юм билээ.

 

 

Хамгийн сонирхолтой нь ганцхан сургуулийн төлбөрөө уйлан хайлан байж төлөх дийлэнхи хэсэг байхад Д.Ариунцэцэг яаж ийм олон сургуулийн төлбөрийг төлчихөөд төгссөн ч юмгүй тоохгүй хаяж явдаг байнаа гэж гайхах, атаархах хүн олон байдаг аж.

 

 

Дипломоор биш авъяасаар танигдсан гавъяат зүтгэлтэн

 

Шоу ертөнцөд тод үсгээр тэмдэглэгддэг ноёдын нэг бол УГЗ, “On&Off” продакшны захирал С.Ононбат. Тэрбээр найруулагч ээжийнхээ нөлөөгөөр урлагийн салбарт орсон гэдгээ нуудаггүй. Мөн мэргэжил эзэмшиж, диплом өвөрлөөгүйгээ хаана ч, хэнээс ч нууж байгаагүй.

 

Хар багаасаа ээжийгээ дагаж, урлаг уран сайхантай холбогдож байсан тэрбээр монголын анхны клипийг хийж, анхны шоу тоглолтыг зохион байгуулж шоу бизнесийн ертөнцөд олон зүйлд анхдагч болж чадсан. Түүний урлагт зүтгэсэн гавъяат Төр үнэлж өнгөрсөн жил Монгол Улсын Урлагын гавъяат зүтгэлтэн цол олгосон юм.

 

Харин рок попынхон дундаа урт үст уран найруулагчаараа алдаршсан өндөр сэтгэлгээтэй, авьяастай түүнийг манайхан “Цэнхэр дэлгэц” цуврал бүтээлээр нь сайн мэдэх билээ.

 

 

Дипломгүй  ч зууныг манлайлна

 

МУГЖ, зууны манлай хатагтай Б.Сарантуяа мөн л сургуулиа дүүргэж чадалгүй замаасаа буцсанаар дипломгүй “нөхдүүдийн” эгнээнд таваргадаг. Гэхдээ ямар сургууль төгссөн нь чухал биш. Хэн юу чаддаг нь чухал гэдгийг бодит амьдрал дээр тод томруунаар харуулж, өөрийн орон зайг бататгаж чадсан Зууны манлай Б.Сарантуяа Ховд аймгийн ХАА-н дунд сургуульд оюутан болсон ч хувь заяаны зөрөг зам дээр сэтгэл, авьяастаа хөтлөгдөн их урлагт урвасан түүхтэй.

 

Хожмоо тус сургууль поп хатагтайд мэргэжлийн дипломыг нь нэхэн өгсөн гэдэг. Орос ээж, монгол аавын охин тэрээр орос хэлний сургалттай дунд сургууль дүүргэсэн бөгөөд бүр хожим СУИС-ийн дуулаачийн ангид элсэн орсон ч хичээлдээ ирдэггүйгээс болж хөөгдсөн хэмээн нэгэн үе шуугиж байсан гэдэг.

 

Авьяас нь аархаж, алдар хүнд нь багтаж ядаж байсан тэр үед сургууль соёл манатай байсан гэх хүн ч таардаг. Ямартаа ч өөрийгөө гоёчилж өнгөрсөн амьдрал, хайр дурлалдаа нэг их нэмэлт чимэг хийгээд байдаггүй гавьяат маань дипломгүй ч гэлээ эрин үеийнхээ эмэгтэй дуучид дундаа тэргүүнд гялалзах сор нь юм.

 

 

Мэргэжлийн дипломгүй “Мэхний их дэлгүүр”

 

 

УИХ-ын гишүүн асан, сумоч Кёкшюүзан.Д.Батбаярыг мэргэжлийн диплом өвөртлөөгүй гэхэд итгэх хүн ховор. Тэгвэл тэрбээр идэр залуу насаа барилдаж ноцолдохоос өөр зүйлд зориулаагүй юм.

 

Эзэмшсэн мэргэжилгүй ч барилдах ухаанаараа “мэхний их дэлгүүр” хэмээн гайхагдаж явсан байна. Түүний замнасан замналын ач тусаар Японы мэргэжлийн сумод монголчууд барилдаж, мэргэжлийн сумогийн дэвжээг эзэгнэх болсон.

 

Ноён Д.Батбаярын хувьд ид мандан бадарч явахдаа зодог тайлж эх орон, элгэн саднаа зорин ирж, улс төрд орж ирсэн.

 

Мэдлэгээр бус мөнгөөрөө олон дипломтой болсон гэж цуурхал дэгдэхэд мань хүн ч бууж өгч байсангүй. Улс төрд ороогүй бол мань эр үүнийгээ хаана ч нуухгүй байсан биз ээ.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ха ха
2019-09-21
Зочин:
ха ха
2019-09-21
боловсрол чухал. гэхдээ эхлээд хүн болох чухал. хүн нь зөв бол болоод л явчихана шүү
2019-09-20
Зочин:
Билл Гэйтс, Стив Жобсоос авахуулаад дэлхийд нэртэй боловсролгүй хүмүүсийг тоочвол бас удна шүү
2015-05-06
zochin:
Er ni bolovsrol ezemshsen munhagaas ene ni deer bolovsrol gedeg zaaval surch bolovsrohiin ner bish ezen hicheevel zaya hicheenee gedgiig haruulj bgaam huvi hunii amidraliin suuri bolovsrol l chuhal shuu dee uunii tod jishee jor medehgui emchees zovlon uzsen chavgants deer gej ug baidag shuu dee
2015-05-06
Auggdoug:
diplom yer ni amidraliin batalgaa bol bish shyydee, manaihan hynd yzyyleh yum l gej yaridag yum ternees tsaashgyil ed shyy dee
2015-05-06
tiim uu:
Zagvar omsoj reklamd togloh gd ajil hudulmur bish gj hen heleed bgaan?
2015-05-05
zochin:
hudlaa hudlaa
2015-05-05
Зочин:
Chadaj bnaa ..diplomiin gol bsn dorvol duulaad ch uilaad ch boltugai amidarch boloh ni ...ardchilal manaid diplomgvi bol hen ch bish geed tms iig vgvi hiij baahan hujaa ah dvv naraa oruulj irj mongoliin hvn baylgiig vgvi hiisen nvgel ni nvdeeree garsan nam
2015-05-05
Зочин:
Ккекшуизон Батбаяр Японы нилээн нэр хундтэй их сургууль тогссон гэсэн шуу дээ.
2015-05-05
Зочин:
ха ха
Зочин:
ха ха
zochin:
hudlaa hudlaa
Удирдлагын академи:
Дээхэн үед Овунхорол гишүүн Отгонтэнгэрээ магтах гээд манай сургуульд миссүүд сурдаг гэж тэнэгтдэг байсан шиг Удирдлагын академи Мянганбаярын Х-үүдийг сургадаг болоо юу. Пүүжээ сурмар болсон, Пүрэвдулам сурмар болох гээд гүйж байна гэсэн
2015-05-05
удирдлагын академи:
Удирдлагын академид чинь бакалавртай хүн л ордог шүү дээ. тэгэхээр энэ Ариунцэцэг чинь яасан байх нь уу, мянганбаярын Х учраас орсон байх нь уу, диплом худалдаж авсан байх нь уу
2015-05-05
zochin:
odgerelees busad ni hudulmurlusun baih shuu
2015-05-05
tiim uu:
Zagvar omsoj reklamd togloh gd ajil hudulmur bish gj hen heleed bgaan?
Zochin:
Pop hatagtai Saraa Hudoo aj ahuid manai angid surch baigaad duuchin bolood surguulia orhison ni unen. Gehdee Saraa muudaa surguulia orhiogui tuuniig urlag duudaad avaad yavsan yum. Saraa ohinii zurag zurah durtai ,dolgoohon evleg zantai, hicheel nomdoo goid shamduu bish ch gesen dajgui sain, oros helend garguud, tseverch nyambai, shuluun shudarga zantai ohin baisan yum. Bidnii heden tavaarishuud bituuhendee Saraag sonirhdog ch tuunii haana ch uguigee uhamsarlaad demii l dotroo hairlaj, bas ch ugui biye biyesee haramlaad yavj baital Saraa maani yavaad ogch bilee.
2015-05-05
ЗОЧИН:
МЭДЛЭГҮЙ БАЙЖ ХООСОН ЦААСАААР ЯАХ ЮМ БЭ.МЭДЛЭГТЭЙ БАЙЖ ДИПЛОМ АВАХ НЬ ҮНЭНД ОЙР.ОДООГИЙН ДИПЛОМ АВАГЧИД НАЙДВАРГҮЙ ЧАНАРГҮЙ ТӨГСӨГЧИД АНХААР.
2015-05-05
Зочин:
сөх-ийн ажлыг оск-т шилжүүл
2015-05-05
зочин:
төсвийн орлогыг зөв зарцуулах хэрэгтэй шүү 1. УИХ-ын гишүүдэд тойрогт зориулан гаргаж буй мөнгөөр 2. татварын байцаагчдын урамшуулал нэрээр дээрэмддэг мөнгөөр 3. сөх-ийн дээврийн засвар нэрээр дээрэмддэг мөнгөөр 4. УИХ-ын гишүүдийн гар утасны төлбөрт төсвөөс төлдөг мөнгөөр төрөх эмнэлэг цэцэрлэг барихад зориулах дээр шүү ерөнхий сайдаа хотын дарга ҮҮЛ БААТАР АА
2015-05-05
Дорж:
Хамгийн тэнэг нь Батбаяр!!!
2015-05-05
bnmv:
Batbayar waseda ih surguuliin diplomtoi
2015-05-05
1234:
odoo bugd neg uzuuleh ymtai bolson baih da
2015-05-05