МАН засгаас зүс буруулах уу?
2015-05-05

Шийдлийн Засагт гуйлгаж орсон цагаасаа МАН гэдийсээр ирсэн. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахад ч МАН-д Шадар сайдаас гадна Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Зам, тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг  эрх баригчид өгсөн.

 

 

Парламентад олон суудал авсан АН буюу эрх баригчид бусад улс төрийн хүчинтэй хамтарч Засгийн газар  байгуулахдаа МАН-д илт давуу эрх олгосныг захын иргэнээс асуухад л  батална.  Ч.Сайханбилэгийн танхимын  19 сайдаас парламентад суудалтай МАХН, МҮАН тус бүр нэг албан тушаал хашиж байгаа бол ИЗНН-ынхан нэг ч сайдын суудалгүй, дэд сайд дээр л тогтсон. Тэгвэл үндсэн чиг үүргийн яамд ч МАН хүнээ томилсон билээ. Үнэндээ улсын сан яагаад хоосорсныг Ерөнхий сайдаас бус  өнөөдөр энэ  албыг хашиж байгаа МАН-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас асууж, улсын мөнгөний санг дүүргэхийг шаардах ёстой бус уу. Гэхдээ Ж.Эрдэнэбат сайд  ажлаа хүлээж авахын өмнөх, авснаас хойшхи ганцхан улирлын ажлаа тайлагнаад л  “ам таглана” гэж  өөртөө итгэлтэй сууж байгаа биз. Нэгэнтээ улсын санг хариуцан ажиллаж чадна гэж уг албан тушаалд суусан л бол дансыг дүүргэж, халиадаггүй юм гэхэд хоосолчихгүй “дундуур дүүрэн”  байлгах нь түүний хүлээсэн үүрэг.  Эдийн засаг хүндрэлтэй ч бай, хямралтай ч бай улсын ажил хойш тавигдалгүй хэрэгжсээр байх ёстой.

 

Өнөөдөр цалин тэтгэврээ дөнгөн данган тавьж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгүүлэх мөнгө байхгүй гээд л баялаг бүтээгчид  ид ажлын үед гар хумин сууж байгаадаа бухимдцгааж байна.  Тэдний бухимдах нь түмэн зөв. Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан хавраас намар хүртэл бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, өвөлдөө нам суудаг бизнесмэнүүдийн хувьд банкнаас зээл аваад ч болохноо ажлаа эхлүүлэхгүй бол цаг хугацаа  “эдийн засгийн хямралыг  сайжирна” гэж хүлээхгүй.  Тиймээс л тендэрт ялж, төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэхээр шалгарсан компаниуд ядаж урьдчилгааг нь аваад ч болов ажлаа эхлүүлэх гээд байна.  Гэвч тэдэн өгөх мөнгө улсын төсөвт байхгүй хэмээн Сангийн яамныхан  хөдөлдөггүй. “Хоосон хүнээс хоёр чихийг нь авалтай биш” .

 

Шийдлийн Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөөд байсан “Оюутолгой”-н гэрээ хэлэлцээрийн шатандаа үргэлжилж, “Тавантолгой”-н гэрээг УИХ хэлэлцэхээр таг дараад суучихсан.  Ойрын хугацаанд орж ирнэ хэмээн төлөвлөж байсан ажлууд нь ийнхүү бүтээн байгуулалтын улирлын оргил үед бусдын хараат асуудлаар хойшлогдлоо.  Харин энэ байдлыг ажиж, ирэх өдрүүд байтугай саруудад  эдийн засгийн цаг агаар улам муудаж, явцгүй болсныг  өөрсдийн намын сайд, дэд сайд, гишүүдээсээ танадаж мэдсэн МАН-ынхан   саяхан бүлгийн хаалттай хуралдаанаараа засгаас гарч, зүсээ буруулахаар хэлэлцэж эхэлсэн  сураг чих дэлслээ.  Ерөнхий сайд баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Татварын эрхзүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх, гишүүдийн асуултад хариулахад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Энхбаяр  Засгийн газар огцрох шаардлагатай юу гэсэн асуултыг тавьж байсан. Гишүүн Ц.Нямдорж анхнаасаа “73-ын бүдүүн бүлэг”-ийг дэмжээгүй.   Энэ бүхэн  тус намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг батлаад өгөх шиг.

 

 “Байдал эвгүйдвэл гарна, явна шүү” гэсэн мессэжийг хашир МАН эртнээс Засгийн газрын тэргүүнд хэлж, сүрдүүлж ирсэн. Засгийн газарт хамтрахдаа тохиролцсон зөвшилцлийн гэрээнд туссан асуудал хэрэгжихгүй бол,  гэрээ зөрчвөл МАН Засгаас гарна гэсэн улс төрийн тохироо хийгдсэн.

 

Харин эдийн засаг хямарч, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, улсын данс улайвал МАН Засгаас гарна гэсэн үг өгүүлбэр зөвшилцлийн гэрээнд арай тусаагүй байлтай.  Ер нь ч тэгээд “Эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьжиргаа буурсан үед Засаг МАН-ыг түшдэг” гэж ирээд л Шийдлийн Засгийн газарт хамтарсан. Гэтэл Засгийн газарт орж ажилласан үеэсээ хойш  МАН  “малгай тавиад манайх, маргааш болоод хүнийх” гэсэн хоноцын сэтгэлгээгээр хандаад байгаа г ажиглагчид  анзаарсан байна лээ.

 

Засгийн газрын танхим дахь аль ч улс төрийн хүчнүүний гишүүд Ерөнхий сайдтай гар нийлж ажиллаж байгаа гэдэгт итгэнэ. Өнгөрсөн нэг улирлын хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарах гэж, мөнгө олох гэж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж басхүү стратегийн том ордуудаа хөдөлгөх гэж Шийдлийн Засгийн газрын танхимын сайд нар толгойгоо гашилгаж, ухаанаа уралдуулан зорилго нэгтэй зүтгэсэн, зүтгэж ч байгаа гэж найдна.

 

Хэдийгээр Шийдлийн Засгийн газрыг нэг жил хүрэхгүй настай, энэ хугацаанд юу хийж бүтээж амжих вэ гэж тоо тоолон басч, хатгаж байгаа ч Ерөнхий сайдын хамгийн их итгэл хүлээлгэн, хадаг барин гуйж хамтарсан МАН нь   их замын эхнээс зүсээ буруулан бултвал ирэх сонгуулийн саналд ард түмэн бас сонголтоо өөрчилж болохыг улс төрийн ууган хүчнийхэн эрхбиш тооцоолсон байлтай. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн манай ардын сайхан үг байдаг.

 

Эдийн засаг хямарч, дампуураад байгаа энэ үед МАН засгаас гарвал олон нийт сайнаар хүлээж авахгүйн лавтай. Цаашлаад 2008-2012 оны Засгийн газрын үед хамтарч байгаад, бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил буюу 2012 оны нэгдүгээр сард АН эрх баригч МАН-аас зайгаа авч, Засгаас гарч байсан.  Тэр үед “ханилж яваа нөхрөө хаялаа” хэмээн МАН-ынхан байтугай олон нийт ч  АН-ыг буруутгаж байлаа. Гэхдээ АН улс төрийн тоглолт хийснийг хэн ч хэлүүлэлтгүй ойлгож байсан. Тэр үед эдийн засаг сулдаа ганхаагүй, улс мөнгөтэй баян байсан юм шүү. Харин өнөөдөр бол байдал эсрэгээрээ. Шийдлийн Засгийн газрыг байгуулагдан, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг танхимаа бүрдүүлэхдээ парламент дахь улс төрийн хүчнүүдэд санал тавьж, хамтдаа  хөгжлийн төлөө зүтгэнэ гэсэн зорилтыг нь олон нийт дэмжиж байлаа.

 

Харин МАН өнөөдөр ч тэр жилийн хаягдаж хоцорсон гашуун түүхээ санан, хариугаа авах зорилгоор Засгаас гарна гэж хөнгөн гоомой сэтгэвэл  “улс төрийн ууган хүчин” гэсэн титэм нь ч ганхах биз.  

 

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-ыг маш хурдан зайлуулахгүй бол дотоод зөрчил нь улс орныг улам сулруулж байна, МАН засгаас гарах хэрэгтэй байх аа, АН-ын хийж байгаа гайг үүрэлцэх хэрэг байхгүй ш дээ, 16 онд ард түмэн АН-ыг сонгохгүй нь тодорхой болсон
2015-05-06
Baraa:
MAN zasgaas nen darui garahgui bol 2016 ond songuulid AN-iin holison bantantai hamt ner hund ni unana gedgiig erhbish medej bgaa bailtai. Odoo l garahgui bol oroitno shuu. Er ni zasagt oroh ni mash buruu shiidver baisan yum shuu. 2016 on yalalt
2015-05-06
Зочин:
МАНиихан хэзээ ч АНханд тус дэм болохгүй ш дээ тиймээс наад комниыстуудаа эртхэн хөөж явуулахгүй бол удахгүй өөрсдөө гарна тэгээд эргүүлээд та нарыг унагаах ажилаа хийнэ дээ хөөрхииииии
2015-05-06
Хүрэлээ:
энэ Хүрэлсүх гэж элгийн гар байнаа УИХ-д сууж байгаа энэ тэр нь хөмсөг зангидаасдаа их л том дүр эсгэсэн шизотой шуналтай гар уулан овоо эр хүн шиг юм уу бодож байсан худлаа гар
2015-05-06
venom:
ТЭГЭЭД ҮТЭР ТҮРГЭН ГАРААЧДЭЭ! ЭКС КОММУНИСТИЙН БАШИР АРГА.
2015-05-06
Зочин:
ed nariin orond ajillax bolobsroltoi mudag zaluuchuud zondoo l bna, daan ch ed nar zailj ogoxgui l dee, ter xurelsex gej neg noxoi xaanaxaar xutsaad baigaa ni medegdexgui olon ulsiin omno xob xob geed l baisan.
2015-05-06
Зочин:
zov zov.shawar dotroo jiveg
2015-05-06
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж болдог. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2015-05-05
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-05-05
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-05-05
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-05-05
зочин:
тийм шүү дэмжиж байна
2015-05-05
Зочин:
Юун Тавантолгой, Оюутолгой, АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. Иймд АН-ын үйл ажиллагааг хориглох нь зүйтэй гэж үзэж байна.
2015-05-05
зочин:
тийм шүү дэмжиж байна
Зочин:
Чаддаг юм бол гараач! МИАТ-г удирдах Г.Жаргалсайханаас оор хун олдохгуй байгаа бол зайлцгаа!
2015-05-05
иргэн:
АН МАН ын төр барьж байсан үеийн баасыг цэвэрлээд өдий хүрлээ...
2015-05-05
иргэн:
МАН засгаас гарч харагдаач,сайд болж чадаагүй нь нохойтож байгаа юм.
2015-05-05
сан хөмрөг:
Улсын сан хөмрөг дундарсан нь МАН тай биш АН-тай мааш их хамаатай даа
2015-05-05
Монгол:
Энэ мангаруудтай нийлж ажиллана гэдэг ихээхэн тэвчээр шаардах ажил байхаа. Тэгээд ч Алтанхуяг, Даваасурэн нарын ахалсан багууд муу ажилласнаас улс орон босохын аргагуй доройтосон. АН-тай хамтарч уйлээ узсэнээс сурсанаараа дангаараа уурдэг ачаагаа уурээд улс орноо хогжуулэхээ бодсон нь дээрээ?! МАН-д амжилт хусье?!
2015-05-05
zochin:
Garch daraagiin songuulidaa ylahiig bodooch
2015-05-05
hench bish:
Erdoosoo oroh hereggui baisan doo. Odoo garsan ch yahav dee. Naad An-iinhan chini avah yum alga. 3-4 songuuli daraalan unagaj ustgaj hayaval taarna
2015-05-05
hi:
Erdoosoo oroh hereggui baisan doo. Odoo garsan ch yahav dee. Naad An-iinhan chini avah yum alga. 3-4 songuuli daraalan unagaj ustgaj hayaval taarna.
2015-05-05
зочин:
дүгжил шиг зан анх Ардчилсан нам гаргаж засгаас гарч бсан одоо наад чадамжгүй төлөвшөөгүй шилжилтийн насандаа яваа охин шиг намаа хаяад баасаараа тоглохыг нь хараад сууж бай Ман ын хаа
2015-05-05
зочин:
МАн нам монголоо гэсэн сэтгэлээр энэ засагт үлдэнэ.Үгүй зөвхөн хуучин барилаараа ард түмнээр тоглоом хийдэг хэвээрээ бол гарна.
2015-05-05
зочинф:
ГАРВАЛ ЭРТХЭН БҮҮР ӨНӨӨ МАРГААШГҮЙ ГАР ЧАДАХГҮЙ БОЛ ДУУГҮЙЛ БААСАА ИДЭЭД СУУЖ БАЙ ман-ийхаан
2015-05-05
зочин:
Хашир туршлагатай улс төрч нь хориглоод байхад орчихсон улс одоо эцсийн дуустал хамт байж нэр төрөө хамгаална биз дээ . Улс эх орон байна тоглоомын талбай биш.
2015-05-05
zochin:
ugas butehgui garuudtai yugaa hiij suuh um bushuu gar. eeljit bus yabuul.tgd turzasgaa tubhnuul. jil huleej chadahgui ni
2015-05-05
садө:
АН ажиллаж чадахгүй юм чинь ийм тэнэг Зи зэрэгтэй хамтраад яах юм. Гарсан нь дээр.
2015-05-05
Зочин:
oorsdo mongo orj ireh gartsig hagad bj yj mongo olohin ugasa hamtarch chadahgui bol garah heregtei
2015-05-05
hi:
Erdoosoo oroh hereggui baisan doo. Odoo garsan ch yahav dee. Naad An-iinhan chini avah yum alga. 3-4 songuuli daraalan unagaj ustgaj hayaval taarna.