Жохар хүүхэлдэйн кино үзээд уйлдаг
2015-05-05

2013 оны Бостоны марафон гүйлтийн үеэр чечень гаралтай ах, дүү Царнаев гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг дэлбэлж, гурван хүний аминд хүрсэн билээ. Цагдаа нар ах Тамирланыг буудан хөнөөсөн бөгөөд дүү Жохарыг баривчилсан юм.  Түүний шүүх хурал Бостон хотноо явагдаж байгаа бөгөөд Жохарыг 40 гаруй хэрэгт буруутгаж байна.  Өчигдөр болсон шүүх хуралд Жохарын авга эгч Патимат Сулейманова оролцож, шүүгчдийн асуултад хариулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр “Бостоны халдлагын талаар хэвлэлээс сонссон. Халдлагын гол буруутнаар дүү нарыг нэрлэхэд их хүнд байсан” гэж ярьжээ.

 

Авга эгч “Манай гэр бүлийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Нэг дүү минь амиа алдаж, нэг дүү хоригдол болсон. Үнэхээр харамсалтай. Жохар дөнгөж 21 настай. Түүнд минь боломж олгооч, Жохарыг суллахыг хүсье. Та нар сайн мэдэхгүй байна. Жохар хүүхэлдэйн кино үзээд л уйлдаг байсан. Тиймээс яаж халдлага үйлдэх билээ” гэсэн байна. Түүнийг ийнхүү хэлэхэд Жохар суудлаасаа босч, эгчийнхээ нулимсыг арчиж “Намайг уучлаарай. Гэхдээ надад итгээрэй. Би буруугүй” хэмээн хэлсэн тухай гэрчүүд мэдээлэв. Жохар ахынхаа нөлөөнд автаж, халдлагад оролцсон, буруугүй хэмээн мэдэгдэж, өөрт нь тулгаж буй хэргүүдийг ямар ч үндэслэлгүй гэсэн юм.  Мөн түүний өмгөөлөгч Жохарыг хэрэг хүлээх чадваргүй хэмээн мэдэгдсэн билээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин