”Тэмүүжин Өрлөг”-ийн сурагчид Оросыг зорилоо
2015-05-05

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Ялалтын парад ОХУ-ын Ангарск хотод болно. Энэ парадад "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 49 сурагч оролцож, сүрт жагсаалыг гайхуулахаар өнөөдөр өглөө ОХУ-ыг зорилоо. Тэд Ангарск хотын захирагчийн урилгаар парадад оролцож буй юм.  Энэ парадад зөвхөн ОХУ-ын цэргийн сургуулийн сурагчид жагсах бөгөөд гадны орноос Монгол л уригдсан аж.

 

 

 "Тэмүүжин Өрлөг"-ийн 49 сурагч ёслолын жагсаалд оролцохоос гадна Ангарск хотын төв цугласан олонд Аугаа их Эх орны дайны ялалтын сүлд дуу болсон “Катюша”-г дуулж сонирхуулах юм байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хөөрхөн юмаа. Амжилт
2015-05-05