18 хүн эрчимтэд эмчлүүлж байна
2015-05-05

Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт улаанбурханы 3392 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний 404 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр батлагджээ.

 

 ХӨСҮТ-д нийт 413 хүн хэвтэн эмчлүүлж буй аж. Тэдний 99 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 18 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна. Шинээр 111 хүн хэвтсэн бол 201 хүн эмнэлгээс гарчээ.

Shuud.mn
Сонин хачин