Бейонси 1.5 саяыг хандивлажээ
2015-05-05

Дуучин Бейонси хүндэтгэлийн “The Met Gala” наадамд оролцож, хандив өргөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бейонси Балба улсад болсон газар хөдлөлтөөр амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, 1.5 сая ам.долларыг тус улсад хандивласан байна. Тэрбээр “AFP” агентлагт “Би өдөр бүр Балбын нөхцөл байдлын талаарх мэдээллийг интернэтээр хүлээн авч байгаа. Үнэхээр харамсалтай. Амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэж буйд сэтгэл зовниж байна. Би та бүхний төлөө залбирах болно” гэж ярьжээ.  Дуучин бүсгүй “The Met Gala”-ийн улаан хивсний ёслолд  торон, шигтгээтэй даашинзыг өмссөн байна.

 

Бейонси энэхүү даашинзаа 250 мянган ам.доллароор худалдан авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин