Жессика Паркер хятад бүсгүй болов
2015-05-05

 

Холливуудын нэрт жүжигчин Сара Жессика Паркер Нью Йорк хотноо зохион байгуулагдсан “The Met Gala” наадмын улаан хивсний ёслолд оролцох үеэр эртний хятад хатадын зүүдэг байсан толгойны чимэглэл болон дорнын загвартай хар, улаан өнгө хосолсон даашинзыг өмссөн байна. Түүний толгойны чимэглэл олны анхаарлыг татсан юм. Жүжигчин бүсгүй энэхүү толгойны чимэглэлээ хийлгэхийн тулд 100 мянган ам.долларыг үржээ.  Түүний даашинзны загварыг Хятадын нэрт дизайнер Ли Хун гаргасан байна.  Тэрбээр инстаграмдаа Сара Жессика Паркер олон сая Хятадыг төлөөлөн “The Met Gala” наадамд оролцлоо. Жүжигчин яг л хятад бүсгүй шиг харагдаж байна” гэж бичжээ.  Жүжигчин бүсгүй өнгөрсөн гуравдугаар сард кино урлагтаа эргэн ирж буйгаа зарлаж, Хятадын уран бүтээлчтэй хамтарч, “Дорнын салхи” нэртэй кинонд тоглож байгаа юм. Тэрбээр энэхүү киноныхоо сурталчилгаанд зориулж, хятад бүсгүй болсон хэмээн “www.dailymail.co.uk” мэдээлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин