”Амьдрах ухаан”-ы танхимтай болжээ
2015-05-05

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран Залуучуудын хөгжлийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

 

Тэгвэл уг ажлын хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксенбургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Дорнод дээд сургуульд “Амьдрах ухаан”-ы танхимыг шинээр байгуулжээ. 


Уг төслийн зорилго нь залуучуудад нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийн үед тохиолдох эрсдлийг бууруулж, даван туулах чадварыг нь дэмжих аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин