Д.Энхбаатар генералын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ
2015-05-05

Бригадын генерал Д.Энхбаатарын нэхэмжлэлийг  Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүх хэрэгсэхгүй болгожээ.

 

Тодруулбал, өнгөрсөн 2014 оны 11 дүгээр сард “Монголын мэдээ” сонин болон “Оллоо.мн” сайтад “Сураггүй болсон байлдааны нисэх онгоц “казино” Д.Энхбаатарын гараар оров бололтой” гарчигтай нийтлэл гарсан билээ.

 

Уг нийтлэлийн улмаас Д.Энхбаатар мэдэгдэл гаргаж, дээрх байгууллагуудаас ихэ хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг.

 

Тэрбээр мэдэгдэлдээ "Монголын мэдээ" сонин, “Оллоо.мн” сайт (Оллоо.ХХК)-аас болон тус нийтлэлийг бичсэн сэтгүүлчээс нийт 300 сая төгрөг нэхэмжилсэн тухайгаа дурдсан байдаг.

 

Тэгвэл Д.Энхбаатарын нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд болж, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. 

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
Huue ene teneg buriad hedide general bolchihwoo yostoi tyi mu kazino ulsin horongig cusalsan har hog
2018-10-02
иргэн:
Ямар юмны биригадын генерал байдаг юм
2018-03-28
Зочин:
Тэхээр тэр онгоц нь генералын гараар орсон хэрэг үү
2015-05-06
Lam:
Shorond orson kazino gar general bolj hehe
2015-05-06
Teneg:
Teneg nuhur baina,boloh butehgui um hiij yavdgaa uuruu medej baigaa
2015-05-06