Үндэсний зөвлөл хуралдлаа
2015-05-05

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохицуулах Үндэсний зөвлөл өнөөдөр хуралджээ.

 

Өнөөдрийн байдлаар түймрийн голомтыг намжаасан ч хуурайшилт их байгаа учраас дахин гарах эрсдэл байгаа юм. Тиймээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг сайжруулах шаардлага тулгарч байгааг дурьджээ.

 

Дорнод аймгийн нутагт өнгөрсөн дөрвөн сарын байдлаар 26 удаагийн ой хээрийн түймэр гарч, 19 гэр, байшин 34 хашаа саравч, хоёр тээврийн хэрэгсэл, 739 сая толгой мал, гурван сая га талбай шатаж нийтдээ 11 тэрмбум төгрөгийн хохирол учраад байгаа юм.

 

Өнөөдрийн байдлаар дээрх бүс нутагт гарсан түймрийг унтраасан ч хуурайшилт их байгаа учраас дахин гарах эрсдэл байгаа.

Тиймээс өнөөдөр БОНХАЖЯ, ОБЕГ, ХХЕГ, МХЕГ зэрэг холбогдох байгууллагууд олон улсын байгууллагтай хамтран Үндэсний семинарыг зохион байгууллаа.

 

Энэ үеэр түймэр гарч болзошгүй бүс нутгуудад урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, техникийн хүрэлцээг нэмэгдүүлэх, ард иргэдэд анхааруулга хүргэх зэрэг ажлыг үр дүнтэй хийх арга замыг эрэлхийлж байна.

 

Сүүлийн жилүүдэд гарсан ой хээрийн түймрийн улмаас олон мянган талбай, бэлчээр шатаж байгаль экологийн асар их хохирол учирсаар байна.

 

Тиймээс цаашдаа хамгаалах менежментийг сайжруулж түймэртэй тэмцэх ажлыг боловсронгуй болгох арга замын талаар мэргэжилтнүүд зөвлөлдлөө.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин