Автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлнэ
2015-05-05

Азийн хөгжлийн банкны зээл тусламжийн хүрээнд 59.9 сая ам долларын санхүүжилт бүхий “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийг эхлүүлэхээр болжээ.

 

“Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн нэгдүгээр үе шатанд, босоо тэнхлэгийн дагуу 7.7 км замыг сайжруулах, Энхтайваны гүүрний өргөтгөл, босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 14 км шугамын барилгын ажил, босоо тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 14 км дэд бүтцийг сайжруулах, автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх зэрэг ажил хийгдэх аж.

 

Төслийн удирдлага, зураг төсөл, институцийн хөгжил зэрэг ажлыг Азийн хөгжлийн банкны 59.9 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээл, Дэлхийн байгаль орчны байгууллагын 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол улсын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгөөр хийхээр төлөвлөж байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин