Л.Эрдэнэчимэг гишүүн тайлбар хийв
2015-05-05

УИХ-ын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг дээрх асуудлаар тайлбар өглөө.

 

Тэрбээр хэлэхдээ "Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани Энержи Ресурс болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцад дараах нөхцөл байдал илэрлээ.

 

Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа 1 тэрбум долларын "Энержи Ресурс" компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь ЭБРД, ФМО (Нэдэрландс) ДЭГ (Гэрманы), БНП Парибас, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкнуудын нийт 570 сая ам .долларын зээлийн барьцаанд байна.

 

Мөн "Энержи Ресурс" ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох "Монголиан Цоал Цорпоратион" (Луxэмбург), "Монголиан Цоал Цорпоратион" Лтд (ХК) компанийн хувьцаа нь толгой компани болох "Монголина Мининг Цорпоратион" (Цаыман Исланд) компанийн гаргасан 600 саяам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан нь тодорхой боллоо.

 

Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1 тэрбум 170 саяам.доллар болж байна. Мөн "Энержи Ресурс" ХХК, түүний толгой компанийн нэг болох "Энержи Ресурс Корпораци" ХХК болон хамааралтай этгээд болох "Энержи Ресурс Майнинг" ХХК, "Транс Гоби" компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргажээ.

 

"Энержи Ресурс" ХХК, "Энержи Ресурс Корпораци" ХХК, "Монголиан Цоал Цорпоратион" С.а.р.л (Луxэмбург), "Монголиан Цоал Цорпоратион" Лтд (ХК), "Монголина Мининг Цорпоратион" (Цаыман Исланд) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байгаа юм.

 

Иймд эдгээр компаниудын сүүлийн 3 жилийн үйл ажиллагаанд компани тус бүрээр санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсгээс үзлээ. Санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээг олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч, хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай.

 

Дээрх утга бүхий албан тоотыг ЗГХЭГ-т илгээсэн бөгөөд хариу ирүүлэх хүртэл гэрээний бусад заалтууд дээр үргэлжлүүлэн ажиллаж байна" гэлээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Болиоо:
За Эрдэнэ чимэг ээ наадах чинь Моносийн эмийн санд байгаа Аспирин биш шүү!!!!!
2015-05-06
FULCRUM:
Энэ бичиж байгаа царай, яана даа. Ядаж талхны худалдагч хийчихээр хүмүүсээр юм бичүүлмээр байх юмаа, танай сайт.
2015-05-06
Зочин:
Ээ! Бонго минь ээ! Олгий явж, чихмэл туулайгаа агна даа! Чаддагаар нь
2015-05-05
Зочин:
Энэ ОРДЫГ ЭМ СИ ЭС д ӨГЧ ЯАВЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ОДЖАРГАЛЫН ҮР УДАМ ЭНЭ ИХ НҮГЭЛИЙГ ЯАЖ ДААЖ АМЬДАРНА ДАА.
2015-05-05