Тайландын хаан тэргэнцэртэй болжээ
2015-05-05

Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет өнөөдөр эмнэлгээс гарч, ард түмэнтэйгээ мэндчилсэн тухай “www.dpa-international.com” мэдээллээ. Хаан эмнэлгээс гарах үед тэргэнцэртэй байжээ. Харахад сандал хэмээн харагдах хааны тэргэнцэр өөрөө явдаг байна.  Ордны хэвлэлийн алба “Хааны биеийн байдал хэвийн байгаа. Олон хоног эмнэлэгт хэвтсэн учир явахад хүндрэлтэй байгаа. Тиймээс тэргэнцэртэй болсон. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ. Хаан өнгөрсөн оны аравдугаар сард цөсний хагалгаанд орсон юм.

 

Өнөөдөр Пхумипон Адульядет хаан ширээнд заларсаны 65 жилийн ой тохиож байгаа юм. Тэрбээр хамгийн удаан хаан ширээнд суусан, анхны эзэн хаан болж байна.  Энэ өдрийг 1999 оноос эхлэн Үндэсний баярын хэмжээнд тэмдэглэж эхэлсэн бөгөөд иргэд нь амарч, ордны өмнө цуглран хаандаа баяр хүргэдэг уламжлалтай байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин