Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх талаар сургалт болно
2015-05-06

Хүний эрхийн үндэсний комиссоос хууль хяналтын байгууллага болон Хууль сахиулахын их сургуулийн төлөөлөл бүхий зуун алба хаагчид "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг өнөөдөр зохион байгуулна.

 

Сургалтаар Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн яам зэрэг байгууллагын төлөөлөлд "Эрүү шүүлттэй тэмцэх олон улсын эх сурвалж”, "Хорьж мөрдөх ажиллагаа нь эрүү шүүлтийн хүчин зүйл болох нь:

 

Харьцуулсан эрүүгийн процессын зарим асуудал”, "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь”, "Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал ба эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм” зэрэг сэдвээр мэдээлэл өгнө.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин