Ахмад дайчдад шагнал гардуулна
2015-05-06

Өнөөдөр болох зарим үйл явдлыг хүргэж байна.

 

10:00 цагт Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийн судалгаа, бүртгэл мэдээллийн санг баяжуулах, олон нийтэд таниулан сурталчилах, судалгаан дээр суурилсан олон нийтийн танин мэдэхүйг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурна. Арга хэмжээ Соёлын өвийн төвийн 204 тоотод болно.

 

10:00 цагт Хууль Зүйн Үндэсийн Хүрээлэнд Герман Улсын Лейпцигийн Их Сургуулийн Ерөнхий болон Мэргэжлийн сэтгүүл зүйн профессор Михайэл Халлерийн "Recherchieren буюу Мэдээллийг нягтлахуй" номын нээлт болно.

 

11:00 цагт Эрх чөлөөний талбайд /Ялалтын талбай/ МХЕГ, НМХГ-ын хамтарсан хүнсний аюулгүй байдлыг хангуулах "Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны нээлт болно. Хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно. Чанарын шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн, шошго, явуулын лаборатори зэргийг танилцуулна.

 

11:00 цагт Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар Тусгаар тогтнолын ордны 6 давхарт нэр бүхий ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулна.

 

11:00 цагт УДЭТ-аас энэ оны тавдугаар сарын 8-наас Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн нээлт болох гэж байгаатай холбогдуулан хийх Хэвлэлийн бага хурлыг өөрийн театрын тайзнаа зохион байгуулна.

 

11:00 цагт НАМОХ-ноос санаачлан энэ сард зохион байгуулах “Оюутан мисс-2015” тэмцээний талаар холбооны удирдлагууд Тусгаар тогтнолын ордны 1 давхар Залуус хөгжлийн төвд мэдээлэл хийнэ.

 

14:00 цагт Үнэт цаасны арилжаанаас хөрөнгөжих боломжийг иргэд тэр бүр ашиглахгүй байна. Боломжийг хэрхэн олж авч, хөрөнгийн зах зээл дээр амжилттай тоглох нууцаас сэтгүүлчдэд зориулсан сургалт Хөрөнгийн биржид болно.

Shuud.mn
Сонин хачин